НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 136 ГУРАВ.ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ 3.1.ТЭТГЭВРИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хууль тогтоомж, тэтгэврийн тогтолцооны онцлогоос хамааруулж тэтгэврийн төрлийг сонгож, хоёр улсад шимтгэл төлсөн хугацааг давхцуулахгүйгээр нэгтгэн тооцож, өндөр насны тэтгэврийг тогтоох, Монгол Улсын иргэд 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэвэрт хамрагдсан бол өөрийн улсдаа тус улсын хуримтлалын тэтгэврийг шилжүүлэн авах асуудлыг тусгасан. Монгол Улс тус хэлэлцээрийг соёрхон баталснаар хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллаж, нийгмийн хамгааллын тогтолцоонд харилцан тэгш эрх эдлэх, үүрэг хүлээх, ялангуяа Монгол Улсын иргэдийн ажиллаж, амьдарч байгаа тухайн улсдаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь Монгол Улсад даатгуулсан хугацаанд тооцогдохгүй, тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй, өндөр насны тэтгэврийг бага хэмжээгээр тогтоох сөрөг үр дагаврыг арилгаснаар нийгмийн хамгааллын баталгааг хангах эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд гэрээнд заасны дагуу зохицуулах юм. ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Монгол Улсын Засгийн газраас 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн 2025.12.02 БАТАЛСАН ОГНОО 2025.11.05
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5