НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 64 ИННОВАЦ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ДЭД ХОРОО Намрын ээлжит чуулганы хугацаанд Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо 1 удаа хуралдсан. Дэд хороо 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаар болон улсын төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгө, гадаад зээл тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2020-2025 онд хэрэгжсэн мэдээлэл, технологийн чиглэлийн төсөл,арга хэмжээний хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонссон. Уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөний талаар Мөн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус дэд хороо Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак /GovStack/ санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Цэндийн Сандаг-Очир, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Чинбаатарын Анар, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, Олон улсын цахилгаан холбооны /ITU/ байгууллагын Ази номхон далайн бүс хариуцсан захирал Ацүко Окуда, Олон улсын цахилгаан холбооны /ITU/ байгууллагын ГовСтак /GovStack/ төслийн ахлах менежер Набхонил Рой тэргүүтэй Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл 50 орчим хүн оролцлоо. ИННОВАЦ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН Цэндийн БААТАРХҮҮ Ринчиндоржийн БАТБОЛД Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА Пүрэвжавын ГАНЗОРИГ Батбаярын ЖАРГАЛАН Лхагвасүрэнгийн СОРОНЗОНБОЛД Чинбаатарын АНАР ДЭД ХОРООНЫ ДАРГА
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5