НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 61 БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД ХОРОО Намрын ээлжит чуулганы хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, Боловсролын сайдын мэдээлэл сонссонтой холбогдуулан “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Тус тогтоолын төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан. Уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөний талаар Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооноос салбарын сайд, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй 3 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллалаа. Үүнд: 1.Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр “Хичээлийн жилийн бэлтгэл, хөрөнгө оруулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад асуудал”-аар 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дэд хорооны гишүүдэд мэдээлэл хийсэн; 2.Мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд Техник, технологийн политехник коллежийн сургалтын орчин, хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцах ажлыг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Дэд хорооны дарга Сархадын Зулпхар, Улсын Их Хурлын гишүүн Дүгэрийн Рэгдэл, Жанчивын Галбадрах нар оролцсон бөгөөд Боловсролын яамны Мэргэжлийн болон техникийн боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд оролцсон; 3.Дэд хорооны дарга Сархадын Зулпхар хувийн их, дээд сургуулийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзаж, Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцож, мэдээлэл авсан. БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН Цэндийн БААТАРХҮҮ Дуламын БУМ-ОЧИР Амгаланбаатарын ГАНБААТАР Жанчивын ГАЛБАДРАХ Цэндсүрэнгийн МӨНХТУЯА Дүгэрийн РЭГДЭЛ Ганбатын ХОСБАЯР Бадарчийн ХЭРЛЭН Сархадын ЗУЛПХАР ДЭД ХОРООНЫ ДАРГА
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5