Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 129 1.2.СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулиар дараах харилцааг зохицуулсан. Үүнд: - Стратегийн ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нийлүүлэгч талаас 50 болон түүнээс дээш хувиар бууруулсан тохиолдолд Засгийн газар дотоодод шатахууны нийлүүлэлтэд хомсдол, тасалдал үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзэж нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төлөвлөгөөг гаргаж, хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан шуурхай арга хэмжээг авах; - Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийг сонгох шалгуурыг тодорхой болгож,хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан гэрээг аж ахуйн нэгжтэй байгуулах; - төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хяналтын системийг нэвтрүүлэх; - газрын тосны бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих ажлыг шуурхай зохион байгуулах. Дээрх зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж,дэд бүтцийг шинээр барих,өргөтгөхөд шаардагдах санхүүжилт,мөнгазрынтосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах зэрэг зохицуулалтуудыг тусгалаа. Тус хууль нь газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжих, гадаад хүчин зүйлээс шалтгаалан үүсэх газрын тосны бүтээгдэхүүний тасалдал, хомсдлоос урьдчилан сэргийлэх зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон ач холбогдолтой юм. ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Монгол Улсын Засгийн газраас 2025.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн 2025.12.12 БАТАЛСАН ОГНОО 2025.12.12

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5