Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 138 3.3.ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх бөгөөд уг төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт Зүрх судасны үндэсний төвийн барилгыг барих, эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, зүрх судасны эмч, эмнэлгийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлнэ. Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээ, оношилгооны чанарыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн эрэлт шаардлагыг харгалзан Зүрх судасны үндэсний төв байгуулах төслийг хэрэгжүүлнэ. Зүрх судасны үндэсний төвийн барилга баригдсанаар зүрх судасны болон зүрх судсан дотуурх мэс засал, үзлэг, оношилгоо, яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээний хэсэгтэй болж, эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөн эмчлүүлэгч, эмнэлгийн хог хаягдлын урсгалыг тусгаарлаж, эмнэлгийн халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангаж, халдварын эрсдэлийг бууруулна. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтан, эмчлүүлэгчид тав тухтай, эрүүл, аюулгүй, эрсдэлгүй орчныг бүрдүүлэхээс гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, зүрх судасны өвчлөл буурах ач холбогдолтой юм. 3.4.САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл”, “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл-2 дахь нэмэлт санхүүжилт”, “Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төсөл”, “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор тус банкнаас ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Монгол Улсын Засгийн газраас 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн 2026.02.06 БАТАЛСАН ОГНОО 2025.12.26 ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Монгол Улсын Засгийн газраас 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн 2026.02.06 БАТАЛСАН ОГНОО 2025.12.26

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5