НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 92 6. АҮББХ-ны 2025.05.22-ны өдрийн 11 дүгээр тогтоол Хил орчмын худалдаа, бүс нутгийн аж үйлдвэржилтийн өсөлт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 6 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Сайнхүүгийн Ганбаатар Гишүүд: Мягмарсүрэнгийн Бадамсүрэн Пүрэвжавын Ганзориг Хажекберийн Жангабыл Дамдинсүрэнгийн Жаргалсайхан Буяагийн Тулга • Байнгын хорооны 2025.05.11-ний өдрийн хуралдаанаар удирдамжийн төслийг хэлэлцэж, 11 дүгээр тогтоолоор баталсан. • 2025.06.05-ны өдөр ажлын хэсгийн төлөвлөгөөнд санал авахаар гишүүдэд хүргүүлсэн. • 2025.06.09-ний өдрийн хуралдаан ирц хүрээгүй тул хойшилсон. • 2025.06.16-ны өдөр ажлын хэсгийн ахлагч хил орчмын бүсэд худалдаа эрхлэх, хил, гааль, экспортын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлаар санал, мэдээлэл авах зорилгоор бизнес эрхлэгчдийн төлөөлөл, МҮХАҮТанхим, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын төлөөлөлтэй уулзалт хийлээ. • 2025.06.18-ны өдрийн хуралдаанаар ажлын төлөвлөгөөний төсөл, ажлын хэсэгт дэмжлэг үзүүлж хамтран ажиллах бүрэлдэхүүний талаар хэлэлцсэн. Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүнд хамтран ажиллах албан тушаалтны нэр ирүүлэхийг хүссэн албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлэв. • 2025.07.09-ний өдрийн ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх баг ажиллах чиглэлийн талаар санал, мэдээлэл солилцсон. • Ажлын хэсгийн ахлагчаас 2025.10.10-ны өдрийн УИХ-03/11725 дугаар албан бичгээр ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгавар болгох саналыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн. • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасны дагуу ЭЗБХ 2025.12.30-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгээс ирүүлсэн саналыг үндэслэн хэлэлцэж, Байнгын хорооны 2025 оны 21 дүгээр тогтоолоор ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгавар болгосон болно. -- 7. ЭЗБХ-ны 2025.06.10-ны өдрийн 06 дугаар тогтоол Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 8 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Жуковын Алдаржавхлан Гишүүд: Ренчинбямбын Сэддорж Нацагдоржийн Батсүмбэрэл Шинэбаярын Бямбасүрэн Ганзоригийн Лувсанжамц Мэндбаярын Мандхай Пүрэвжавын Сайнзориг Агваанлувсангийн Ундраа • 2025.06.25-ны өдрийн ЭЗБХ-ны хуралдаанаар ажлын хэсгийн удирдамжийн төслийг хэлэлцэж, мөн өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан. • 2025.09.29-ний өдрийн хуралдаанаар Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголбанк, “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн мэдээллийг сонссон. • 2025.12.22-ны өдрийн хуралдаанаар Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Монголбанкны мэдээллийг сонссон. --
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5