НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 75 УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ 1. УИХ-ын даргын 2024.09.05-ны өдрийн 73 дугаар захирамж Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын даргын 2024.12.12-ны өдрийн 307 дугаар захирамж Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын даргын 2025.01.24-ний өдрийн 58 дугаар захирамж Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын даргын 2025.07.07-ны өдрийн 311 дүгээр захирамж Ажлын хэсгийн ахлагчаар томилох тухай /УИХ-ын 13 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Баярмагнайн Баярбаатар Гишүүд: Жуковын Алдаржавхлан Жудагийн Баярмаа Энхбатын Болормаа Гомбын Ганбаатар Пүрэвжавын Ганзориг Батбаярын Жаргалан Сонгобайн Замира Сархадын Зулпхар Цагаанхүүгийн Мөнхбат Нанзадын Наранбаатар Пүрэвжавын Сайнзориг Бадарчийн Хэрлэн • 2024.10.02-ны өдрийн хуралдаанаар хуулийн хэрэгжилтийн талаарх ТАЗ-ийн мэдээллийг сонссон. Хуралдаанаас Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэж, ажлын төлөвлөгөөнд гишүүд саналаа ирүүлсний дараа дахин хуралдахаар тогтов. • Ажлын хэсгийн ахлагчаас ПСХХ-д хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийлгэх тухай албан бичгийг 2024.10.17-ны өдөр хүргүүлсэн. Тус үнэлгээг ЗГХЭГ хариуцан гүйцэтгэхээр ажиллаж байна. • 2024.11.20-ны өдөр ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл “БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яам, ЭЗХАХБ-тай хамтран зохион байгуулж буй “Нийтийн албаны ирээдүй-Төр, засгийн шинэчлэх хүмүүсийг удирдах нь” олон улсын хуралдаанд оролцсон. Мөн Хүний нөөцийн удирдлагын сайд Ён Вон Жон-той БНСУ-ын төрийн албаны тогтолцоо, шинэчлэлтийн талаар уулзалт хийв. • 2024.11.21-ний өдөр ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл БНСУ-ын Үндэсний Ассамблейн үйл ажиллагаатай танилцаж, Үндэсний Ассамблейн гишүүн, Дотоод хэрэг, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Шин Жон Хүн болон Үндэсний Ассамблейн гишүүн Ян Бү Нам, Чэ Хён Ил, Ким Сон Хи нартай хамтын ажиллагааны талаар санал солилцов. • 2024.11.22-ны өдөр ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яамны дэргэдэх Төрийн албаны шалгалтын төвийн чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцсан. Гишүүдийн асуултад БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яамны газрын дарга Чэй Хэн Сун хариулж, тодруулга тайлбар хийв. Тус төвийн зохион байгуулалттай танилцсан. Уг төв нь нууцлалын 2 дугаар зэргийн хамгаалалттай ба ажлын хэсэг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж буй анхны гадны зочид байлаа. • 2025.04.02-ны өдрийн хуралдаанаар ЗГХЭГ-аас хийсэн “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан”, ТАЗ-ийн “Төриин албан хаагчдын сэтгэл ханамж, хандлага” судалгааны тайланг сонссон. • 2025.04.04-ний өдөр ЗГХЭГ-аас KOICA-тай хамтран хэрэгжүүлсэн “Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь төсөл”-ийн хүрээнд зөвлөх үйлчилгээний тайланг танилцуулах арга хэмжээнд ажлын хэсгийн гишүүд оролцсон. --
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5