НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 86 12. УИХ-ын даргын 2025.04.23-ны өдрийн 192 дугаар захирамж Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг (УИХ-ын даргын 2024 оны 263 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож, 192 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан.) /УИХ-ын 26 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Хүрэлбаатарын Булгантуяа Гишүүд: Ганзоригийн Тэмүүлэн Тилеуханы Аубакир Ринчиндоржийн Батболд Отгоншарын Батнайрамдал Жудагийн Баярмаа Жанчивын Галбадрах Даваасамбуугийн Ганмаа Хассуурийн Ганхуяг Батбаярын Жаргалан Дамдинсүрэнгийн Жаргалсайхан Цагаанхүүгийн Идэрбат Мэндбаярын Мандхай Баатаржавын Мөнхсоёл Цэндсүрэнгийн Мөнхтуяа Ухнаагийн Отгонбаяр Ганбатын Очирбат Даваахүүгийн Пүрэвдаваа Банзрагчийн Түвшин Чинбатын Ундрам Болдын Уянга Бадарчийн Хэрлэн Саруулсайханы Цэнгүүн Дашцэрэнгийн Энхтүвшин Мөнхчулууны Энхцэцэг Сүхбаатарын Эрдэнэболд • 2025.01.15-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн төлөвлөгөө, удирдамжийн төслийг хэлэлцэж, удирдамжаа баталсан. • 2025.02.27-ны өдрийн хуралдаанаар СЯ, ЭЗХЯ-ны /танхим болон цахимаар/ мэдээлэл сонссон. Мөн ажлын хэсгийн гишүүд дараах 4 хэсэгт хуваагдан ажиллахаар тогтсон. Үүнд: - Гадаад зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан; - Урсгал зардал-Нийгмийн салбар хариуцсан; - Урсгал зардал-Эдийн засаг, дэд бүтцийн салбар хариуцсан; - Урсгал зардал-Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгаа, орон тоотой холбоотой асуудал хариуцсан хэсэг. • 2025.03.06, 2025.03.14-ний өдрүүдэд ажлын хэсгийн гишүүд Хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан хэсэгтэй (танхим болон цахимаар) мэдээлэл сонсох уулзалт хийсэн. • 2025.03.26, 27-ны өдрүүдэд ажлын хэсгийн ахлагч урсгал зардал хариуцсан хэсэгтэй уулзалт хийсэн. Мөн Сангийн яамнаас мэдээллийг салбар бүрээр танилцуулсан. • Ажлын хэсгийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулсантай холбогдуулан УИХ-ын даргын 2024 оны 263 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2025 оны 192 дугаар захирамжаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийг нэмсэн. • 2025.04.29-ний өдрийн хуралдаанаар төсвийн цаглавартай холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн мэдээллийг сонссон. Мөн хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон. • 2025.05.18-ны өдөр ажлын хэсэг Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”, “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын барилгын явцтай танилцсан. • Мөн Нийслэлийн нийтийн тээвэрт Дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн үйл ажиллагаатай танилцахад, Улаанбаатар хотод гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл хийсэн. • 2025.06.25-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн санал дүгнэлт, Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төсөл болон ажлын хэсгээс өргөн мэдүүлэх хуулийн төслийг хэлэлцсэн. • УИХ-ын даргын 2025.09.18-ны өдрийн 369 дүгээр захирамжаар ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцсон. --
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5