Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 56 БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ДЭД ХОРОО Намрын ээлжит чуулганы хугацаанд Бүсчилсэн хөгжлийн дэд хороо хуралдаагүй бөгөөд “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолын хүрээнд дэд хорооноос цаашид хийх ажлын төлөвлөгөөний саналыг гишүүдээс авч нэгтгэн боловсруулсан. Тайлант хугацаанд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай холбоотой хийгдэх ажлын эрэмбийн талаар, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрхэн туссан талаар, Монгол Улсын 2024, 2025 оны төсөвт туссан ажлуудын талаар, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн талаар, 21 аймгийн хэмжээнд хийгдэх ажлын зорилт, арга хэмжээний эрэмбэлсэн жагсаалт, улсын төсөвт туссан байдал, Нийслэл Улаанбаатар хот болон бусад зургаан бүсэд хийгдэж байгаа ажлын явц, цаашид хийгдэх ажлын талаар, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын уялдааны үнэлгээний талаар зэрэг 7 лавлагаа бэлтгэн ажилласан. БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН Жадамбын БАТ-ЭРДЭНЭ Энхбатын БОЛОРМАА Цагаанхүүгийн ИДЭРБАТ Нямтайширын НОМТОЙБАЯР Бөхчулууны ПҮРЭВДОРЖ Цэндийн САНДАГ-ОЧИР Цэвэгдоржийн ТУВААН Гончигдоржийн УЯНГАХИШИГ ---------------- ДЭД ХОРООНЫ ДАРГА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5