НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 148 4.8.“МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкийг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж заасны дагуу Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилж, Бядрангийн Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас чөлөөлөхөөр “Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 116 дугаар тогтоолыг баталсан. 4.9.“ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурлаас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталсан. Уг хуулийн хүрээнд хилийн боомтуудаар мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурил анх тооцоолж байснаас 2-3 дахин их хэмжээгээр импортоор орж ирж, улаанбуудайн тариалалт эрс буурч, өмнөх онтой харьцуулахад тариалсан талбай 35.0 мянган га хэмжээгээр, хураан авсан ургацын хэмжээ 57.0 мянган тонноор тус тус буурсан байна. Мөн импортын гурилын хэмжээ нэмэгдсэнээр дотоодын гурил үйлдвэрлэл 40 хувиар буурсан байна. Ийм нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр уг хуулийг хүчингүй болгож баталсан. Уг тогтоолоор дараах бараа бүтээгдэхүүнийг Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант,Увс аймгийн Боршоо,Завхан аймгийн Арцсуурь,Говь-Алтай аймгийн Бургастай ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Монгол Улсын Их Хурлын даргаас -ны өдөр өргөн мэдүүлсэн 2026.01.10 БАТАЛСАН ОГНОО 2025.12.18 ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Монгол Улсын Засгийн газраас 2025.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн 2026.01.10 БАТАЛСАН ОГНОО 2025.12.11
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5