Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 169 Парламентын албан ёсны цахим хуудаст D-Parliament: AI Дүн шинжилгээ цэсийг нэмж, 378 хуульд AI шинжилгээ хийх ажлыг эхлүүллээ. Технологийн дэвшлийг хүний эрх, хүний сайн сайхны тусын тулд хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулахад ашиглаж эхэллээ. Өчигдөр Монгол Улсад анх удаа робот мэс засал хийж хүний амь аварсан шиг технологийн дэвшлийг хүчин төгөлдөр 378 хууль дахь хүний эрхийн зөрчлийг арилгахад ашиглана. Парламентын цахим талбарт гар утаснаасаа зочилж, өргөн барьсан ямар хууль хүний эрхийг зөрчиж, хязгаарлаж болзошгүйг өөрсдөө шалгах боломж бодитой болсон нь хууль, шийдвэрт иргэний санал бодол, идэвхтэй оролцоог технологийн дэвшлийг бодитой ашиглаж эхэлсэн алхмын нэг байлаа. “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудад тусгасан эдийн засгийн эрх чөлөөг сайжруулах, үнийн өсөлтөөс иргэдийн орлогыг хамгаалах, төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанканд болон Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. 2025 оны 11 дүгээр сарын байдлаар инфляц 8.2 хувьтай гарсан нь Монголбанкны 4-8 хувийн зорилтот интервалаас давсан бөгөөд инфляцын дарамт өргөн хүрээнд тэлэхийн хэрээр зээлийн өндөр өсөлт болон 2026 оны цалин, тэтгэврийн бодлогын нөлөө нь эрэлтийн инфляц нэмэгдэх эрсдэл дагуулж, өрхийн бодит орлого буурч, хөдөлмөрийн зах зээл суларч байгаа тул эдийн засаг, инфляцын нарийн тэнцвэртэй бодлого шаардлагатай байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5