Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 168 хоцрохгүй байх, салбар дундын хуулиуд гарах хэрэгцээ шаардлага тухай бүрд үүсэж байна. Өдрөөс өдрийн өндөр хурдны өөрчлөлт цаг үед хууль тогтоогч Та бүхэнд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, эдийн засгийн эрх чөлөөний итгэлтэй хамгаалагчид болж ажиллахаас өөр гарц үгүй. Бизнесийн эрх зүйн харилцааны чухал дэд бүтэц болох дампуурлын буюу төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг үр дүнтэй зохицуулж, хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдийн итгэлийг хамгаалах,эрсдэлийг бууруулж,урьдчилан сэргийлэх,дахин хөрөнгөжүүлэх,бүтцийн өөрчлөлт хийх, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, хуулийн хүрээнд “өр төлбөрөөс” чөлөөлөх зорилгоор Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг бид хатуу баримтлах ёстой. Үүний тулд эрх зүйн орчныг бүрдүүлж, зах зээлд оролцогчдод “тоглоомын дүрэм”-ийг тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай. Тоглоомын дүрэм тодорхойгүй бол шоглоомын дүрэмгүй дүрэм болдог. Хувийн хэвшлийн орон зайд төр бизнес хийхгүй, хуульд заасан “хуруу дарам” үндэслэлээр төрийн өмчит байгуулна. Юм бүхнийг хийдэг биш, юу хийхгүйгээ мэддэг төр эрүүл. Хөрөнгө өмч ихтэй төр биш цомхон цэвэрхэн төр илүү хүчтэй. Төр зохицуулагч болохоос бус төр өрсөлдөгч биш. Төр хуулиар зохицуулж, стандарт тогтоодог болохоос бус өөрийн тоглоомын дүрмээрээ хувийн хэвшилтэйгээ, иргэнээсээ илүү давуу эрхтэй бизнесийн өрсөлдөгч, зах зээл, ашиг орлого булаагч биш. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж,ил тод байдал,засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж,шийдвэрлэх нь энэ парламентын хамгийн том “чөлөөлөлт”-ийн нэг байх болно. Цаашид бизнес эрхлэгчдийн ашгийн төлөө зорилгыг дэмжих, гэрээнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, үүссэн хэрэг маргааныг нь түргэн шуурхай, иргэний хэрэг маргаанаас ялгаатай, онцлог журмаар шийдвэрлэх, бизнесийн ёс зүй, хариуцлагыг төлөвшүүлэх хүрээнд Арилжааны хууль, бизнесийн гэрээ хэлцлийн хэрэгжилтийг баталгаажуулж, төлбөр төлөх уян хатан хөшүүргийг олон улсын сайн жишигт нийцүүлэн бий болгох, үр дүнтэй, шуурхай иргэний шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд хаврын чуулганаар хувийн эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх болно. Улсын Их Хурлын эрхэм гишүүд, бизнес эрхлэгч, иргэн, эрдэмтэн судлаачид хэн бүхэн “Чөлөөлье” санаачилгыг амилуулж, мэдлэг оюун, мэргэжил чадвар, санал бодлоо уралдуулж, илүү сайхан амьдрах хүслийг хяслаас чөлөөлөх, эдлэх ёстой жам ёсны заяамал эрхээ эдлэхийн төлөө идэвх санаачилгатай оролцоно гэдэгт итгэл төгс байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5