НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 29 Монгол Улсын Засгийн газрын 11-11 төвөөр дамжин ирсэн өргөдөл, гомдлын талаар Намрын ээлжит чуулганы хугацаанд иргэдээс Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулан Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газарт хандан 62, удирдлагыг нь Улсын Их Хурлаас томилдог байгууллагуудад 69, нийт 131 өргөдөл, гомдол ирүүлснээс 41 өргөдөл, гомдлын хариуг өгч, 90 өргөдөл, гомдлыг бүртгэн холбогдох албан тушаалтанд уламжилсан байна. Бусад ажлын талаар Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор нэвтрүүлэг, телевизийн мэдээ 65, хэвлэлд нийтлүүлсэн нийтлэл 14, өргөдөл, гомдлын 14 хоногийн тоймуудыг тухай бүр гаргаж, нийтэлсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5