Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 81 8. УИХ-ын даргын 2024.09.05-ны өдрийн 103 дугаар захирамж Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын даргын 2024.12.12-ны өдрийн 307 дугаар захирамж Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /УИХ-ын 19 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Ганзоригийн Тэмүүлэн Гишүүд: Ренчинбямбын Сэддорж Лутаагийн Энхнасан Аюушийн Ариунзаяа Ринчиндоржийн Батболд Пүрэвийн Батчимэг Энхбатын Болормаа Сархадын Зулпхар Батбаярын Жаргалан Чулуунбилэгийн Лодойсамбуу Баатаржавын Мөнхсоёл Цэндсүрэнгийн Мөнхтуяа Нанзадын Наранбаатар Бадамдоржийн Пунсалмаа Болдын Уянга Бадарчийн Хэрлэн Дашцэрэнгийн Энхтүвшин Сүхбаатарын Эрдэнэбат Нямтайширын Номтойбаяр • Шүүхийн ерөнхий зөвлөлөөс холбогдох мэдээлэл авах тухай албан бичиг хүргүүлсэн. • 2024.11.15-ны өдөр ажлын хэсгийн гишүүн Болдын Уянга, Бадарчийн Хэрлэн нар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хариуцлагатай уул уурхай” говийн бүсийн чуулга уулзалтад оролцсон. Мөн уул уурхайн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, шаардлагатай зохицуулалтын талаар санал солилцоход уул уурхайн ажилтнуудын хувьд 14/14 хуваарь амьдралд хэрэгждэггүй талаар саналаа хэлсэн байна. • 2024.11.19-ний өдрийн хуралдаанаар ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, ГБХНХЯ-ны “Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт”, ХЭҮК-ын “Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хийгдсэн судалгаа”, “Хүний эрхийн Үндэсний Комисст ирсэн өргөдөл, гомдол, түүний шийдвэрлэлт” сэдвээр мэдээлэл сонссон. • УИХ-ын гишүүн Нямтайширын Номтойбаярыг гаргасан хүсэлтийг нь үндэслэн УИХ-ын даргын 2024.12.12-ны өдрийн 307 дугаар захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмсэн. • 2024.12.24-ний өдрийн хуралдаанаар Гэр бүл,хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэг-2024” танилцуулга, мэдээлэл сонссон. • УИХ-ын даргын 2025.12.04-ний өдрийн 482 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулсан захирамжийг хүчингүй болгосноор ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болсон. -- 9. УИХ-ын даргын 2024.09.05-ны өдрийн 110 дугаар захирамж Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 6 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Одсүрэнгийн Номинчимэг Гишүүд: Далайн Батбаяр Гонгорын Дамдинням Хажекберийн Жангабыл Баатаржавын Мөнхсоёл Мягмардашийн Сарнай • 2024.09.30-ны өдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнгийн талаарх мэдээлэл сонсож, ЭМЯ-аас танилцуулгатай холбоотой нэмэлт мэдээлэл авах, ТЕГ-аас тамхи, тамхинд ногдуулсан татварын хувь хэмжээний талаарх тоон мэдээлэл, ГЕГ-аас тамхины импорттой холбоотой тоон мэдээлэл авахаар тогтов. • 2024.10.03-ны өдөр ажлын хэсгийн ахлагч Одсүрэнгийн Номинчимэг ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантетэй уулзаж, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тамхи, тамхин бүтээгдэхүүнд ногдуулах татварын орчин, олон улсын туршлагын талаар мэдээлэл солилцсон. • 2024.11.27-ны өдрийн хуралдаанаар Сангийн яам, ЭМЯ болон ДЭМБ-аас хийсэн тойм мэдээллийг сонссон. • 2024.12.17-ны өдрийн хуралдаанаар манай улстай ижил төстэй улсууд болон тамхин бүтээгдэхүүнд ногдуулж буй татварын бодлогоор сайн жишиг болж буй улсуудын татварын бодлого, тамхин бүтээгдэхүүний төрлөөс шалтгаалан татварын ялгаатай --

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5