Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 134 2.4.ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтын “халдашгүй, чөлөөтэй байх ... Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... баривчлах, хорих, ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж ... болохгүй. ...”, 14 дэх заалтад “... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 23, 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж, Монгол Улсын Их Хурлын “Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийн тухай” 2025 оны 92 дугаар тогтоолыг баталсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 84.3-т заасан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулна … .” гэж заасан. Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт зохих өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хуулийн төслийн талаар холбогдох байгууллагуудаас санал авч, 4 удаа хуралдаж, хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар дараах асуудлыг зохицуулсан. Үүнд: ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Хууль зүйн байнгын хорооноос өргөн мэдүүлсэн 2026.01.10 БАТАЛСАН ОГНОО 2025.12.23

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5