Чуулганы танилцуулга

1 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Албан хэрэгцээнд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА /2018.10.01-2019.02.02/ УЛААНБААТАР ХОТ 2019 ОН

2 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга АГУУЛГА Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ................................................ 6 НЭГ. Улсын Их Хурлын ээлжит чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм ................................................................. 13 ХОЁР. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа 2.1. Улсын Их Хурлын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны талаарх мэдээлэл ............................................................................... 16 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл ................ 17 2.3. Дэд болон түр хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл ....... 36 2.4. Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл ............ 38 ГУРАВ. Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаа 3.1. Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар ......................................................................... 40 3.2. Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуулга, асуулт ..................... 42 3.3. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл ......................................... 42 3.4. Хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт ........................ 43 3.5. Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт .......................................... 44 3.6. Төсвийн хяналт, шинжилгээ ............................................................... 44 ДӨРӨВ. Улсын Их Хурлын мэдээлэл, судалгаа, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа 4.1. Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа ..................................................................................... 62 4.2. Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт .......................................................................... 64 4.3. Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ .......................... 66 4.4. Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа ........................................ 68 ТАВ. Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа 5.1. Дотоодод хэрэгжүүлсэн арга хэмжээ ................................................. 70 5.2. Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ ................................................. 71 ЗУРГАА. Хавсралтууд Хавсралт 1. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт .................. 79 Хавсралт 2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд ........................................................................... 83 Хавсралт 3. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ............. 87

3 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга А) Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр 1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга ..................................................................................... 87 2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга.............. 88 3. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ...................................................................................... 89 4. Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн танилцуулга................................. 90 5. “М.Энхболдыг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ..................................................................................... 90 6. “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоол, “Г.Занданшатарыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга.............................................. 91 7. “Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга.................................................... 91 8. “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга...................... 92 9. “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга................................................... 93 10. “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга................................................................. 93 11. “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга...................... 94 12. “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга................................................................. 95 13. “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай”, “Төрийн албаны зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга................................................................. 95 14. “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудын танилцуулга................ 96 15. “Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга................................................................. 96

4 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Б) Төсөв, санхүүгийн чиглэлээр 1. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн танилцуулга............................................................. 98 2. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ...................................................................................... 108 3. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуультай хамт батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ...................................................................................... 109 4. “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга.................................................................. 111 В) Эдийн засгийн чиглэлээр 1. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга.................................................................. 112 Г) Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр 1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн танилцуулга ...................................................................................... 113 2. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн танилцуулга................................. 114 3. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга............................................... 115 Д) Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр 1. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга....................................................................................... 116 Е) Аюулгүй байдал, олон улсын гэрээ, конвенцийн чиглэлээр 1. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга................................. 117 2. Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга......................................................................... 118

5 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга........................................................................ 119 4. “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга........................................ 119 5. “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга............................................................. 120 6. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ” соёрхон батлах тухай танилцуулга .......................................................................... 121 7. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь - II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ....................................................................... 122 8. “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга............................................... 123 9. “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга............................................... 124 10. “Мянганы сорилтын компакт гэрээ” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга............................................................. 125 11. “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга............................................... 126 12. “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга............................................... 127 13. “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга........................................................................ 127 14. “Монгол Улсын ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга...................... 128 Хавсралт 4. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ ............................... 130 Хавсралт 5. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт ...................... 153 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2018 оны намрын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг .............................................. 155 Товчилсон үгийн жагсаалт ........................................................................................ 158

6 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД 2018 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Хүндэт Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Хүндэт зочид оо, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаа эхлүүлэхээр Та бид хуран цуглаад байна. Монгол Улсын Их Хурлын болон дэгийн тухай хуульд нэмж оруулсан гишүүдийн сахилга, хариуцлагатай холбоотой заалтуудын хүрээнд үйл ажиллагаа явуулахаараа энэ удаагийн чуулган онцлог юм. Хариуцлагыг эрхэмлэж, ёс зүйгээ дээдлэн, сонгогч түмнийхээ итгэлийг дааж, өргөсөн тангаргаа сахин биелүүлэхэд бидэнд хуулийн өөрчлөлт чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна. Энэ намрын чуулган бодлого, үйл ажиллагаагаа дараах үндсэн 5 чиглэлд төвлөрүүлэх ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт, Монгол төрийн чадавхыг сайжруулах чиглэлд хууль тогтоох байгууллагын анхаарал төвлөрөх шаардлагатай болжээ. Төрийн чадавхыг сайжруулах талаар олон жил ярьлаа. Гэвч үр дүн бага байгааг нуух хэрэггүй. Тиймээс эрх зүйн зоримог шинэчлэл хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын нийгмийн захиалга болоод байна. Энд юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнийг батлах асуудал юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай бол ямар чиглэлээр оруулах вэ гэдгийг 2 жилийн хугацаанд судалж, эрдэмтэн мэргэд, ард иргэдтэйгээ зөвшилцлөө. Орон даяар хэлэлцүүлэг явуулж, иргэдийнхээ саналыг авснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болсон. Одоо хуулийн дагуу холбогдох байгууллагуудаас санал авч байна. Өнөөгийн нийгэм, улс төрийн тогтолцоонд тохиож буй саад бэрхшээл, хөгжлийн бодлого, хариуцлагатай, шударга засаглалыг төлөвшүүлэх зорилтыг хангахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв гэдэгт иргэдийн дийлэнх олонх нь санал нэгдэж байгаа. Зайлшгүй шаардлагатайг хийхгүйгээр хэзээ, хэн хийнэ гэж хүлээж суух вэ. Хойш тавих тусам хожигдох эрсдэл ихэснэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид орсон. Энэ бол нэг намынх биш, хэд хэдэн парламент дамжин яригдаж, судлан шинжилж, ард түмнийхээ санал бодлыг шингээн, нийтээрээ хамтарч боловсруулсан төсөл юм. Тиймээс хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй. Улс төрийн намын ил тод байдал, санхүүжилтийн эрх зүйн орчныг өөрчлөх асуудал намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаа. Намуудын үйл ажиллагаа ил тод, бодлого хөтөлбөр нь тодорхой, ялангуяа санхүүжилтийн тогтолцоо шилэн байх нь улс төр эрүүл байхын үндсэн нөхцөл юм.

7 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Бүх шатны сонгууль явцуу зорилго, мөнгөний хамааралтай болж, зөв бодлого, итгэл даах үнэ цэнэ, мэдлэг туршлагын үнэлэмж алдагдаж байгааг Та бид бүгдээрээ л харж л байна. Үүнд хэн нэгнийг буюу аль нэг улс төрийн хүчнийг буруутгаж, яллахыг оролдсоноор асуудал шийдэгдэхгүй нь ойлгомжтой юм. Харин эрх зүйн дорвитой өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх нь чухал байна. Сонгуулийн хууль тогтоомжийн шинэчлэл ч үүнд хамаарна. Их Хурлын эрхэм гишүүд маань өөрөө сонгогдох, намаа ялуулах боломжийг хайх биш, Монголынхоо эрх ашгийн төлөөх сонголтыг чухалчилна гэдэгт итгэж байна. Их Британид байрладаг Эдийн засгийн мэдээллийн байгууллагаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн 165 оронд хийсэн Ардчиллын индексийн судалгаагаар сул буюу муухан ардчилалтай улсын ангилалд манай улс орсон байна. Энэ ангилалд сонгууль нь ардчилсан зарчмаар, чөлөөтэй явагддаг боловч улс төрийн соёл муутай, иргэдийн улс төрийн идэвх сул улсууд багтдаг юм байна. Монголчуудын улс төрийн соёл муу гэдэгтэй санал нийлэх хүн олдох байх. Харин улс төрд оролцох оролцоо муу гэдэгтэй санал нийлэмгүй байна. Улс төр ярьдаггүй, улстөрждөггүй хүнийг олох бас тийм амар биш ээ. Гагцхүү улс төрийн яриа хөөрөө нь популизмын хэвлийд голдуу бүрэлдэж, тархи угаах тааруу инкубаторт торниж байдаг нь бидний үйл ажиллагаанд ихээхэн гай тарьж байна. Улс төрийн популизм манайд хэт газар авч, сүүлдээ байх л ёстой зүйл шиг ойлгодог, хүлээж авдаг болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа нийгмийн сүлжээгээр бусдыг гутаах арга технологи бидний амьдралд ердийн үзэгдэл болтлоо хэвшлээ. Үүнийг зохион байгуулж, санхүүжүүлэгч улс төрчид үндэстнээ хорлох, улсаа гутаах энэ арга барилаасаа нэн даруй салах хэрэгтэй юм. Эрдэмтэн судлаачид өндөр хөгжилтэй улс орны улс төрийн бодлогод популизм биш, прагматизм голлох үүрэгтэй байгааг сануулсаар байна. Төрийн бодлого тодорхойлохдоо элдэв хийсвэр томьёолол тойрон маргаж, ухаантнаар өөрийгөө тодруулахыг зорилгоо болгох ёсгүй. Эдийн засгийн боломж, төрийн бодлого, хэтийн зорилтдоо үндэслэж, зөв замаар итгэлтэй урагшлах прагматик бодлого бидэнд үгүйлэгдсээр байна. Хоосон улстөржилт, талцал хуваагдал, нийгэм, ард түмнээ хуваасан дайсагнал бидэнд огт хэрэггүй. Харин зөвшилцөл, ойлголцол хэрэгтэй байна. Тиймээс Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийнхэн, ард иргэд хамтраад тулгамдсан асуудлаар үндэсний зөвшилцөл хийдэг, гаргасан шийдвэрээ биелүүлдэг тогтолцоонд шилжихийг уриалж байна. Энэ зорилгоор “Үндэсний зөвшилцлийн гэрээ” санаачилан хэрэгжүүлсэн ч болохгүй зүйл үгүй. Эрхэм нөхөд өө, Чуулганы нээлтэд шүүх эрх мэдлийн байгууллагууд, яам, агентлаг, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлага оролцож байна. Төр бол томоохон ажил олгогч. Ажил олгогчийнхоо хувиар Та бүгдээр дамжуулан 192 мянга гаруй ажилтнаа захиргааны удирдлагаар хангадаг. Тиймээс төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, төрийн албаны нэр хүнд Та бүхнээс шууд хамааралтай юм. Төрийн байгууллагын дотоод хяналт суларч, удирдлага, зохион байгуулалт алдагдсаны уршгаар төрийн албан хаагч нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан хуулийг ягштал баримталж, сахилга

8 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга хариуцлага, ёс зүйг эрхэмлэхийг хатуу шаардаж, зөрчил гаргасан этгээдтэй хариуцлага тооцож ажиллах ёстой. Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан “Төрийн албаны тухай хууль” ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Төрийн албыг улс төрийн нөлөөнөөс хол байлгах, төрийн албанд шатлан дэвших мерит зарчмыг хэвшүүлэх замаар төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх зорилготой шинэ хуулийг мөрдөж, саяхан болсон улсын зөвлөгөөнөөс гаргасан Зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Та бүхэн манлайлж ажиллах ёстойг сануулъя. Хоёрдугаарт, бизнесийн орчныг сайжруулахгүйгээр эдийн засгаа өсгөж, ард түмний амьжиргааг дээшлүүлэх талаар ярих боломжгүй юм. Өр, өрийн хүүд дарлуулж, эдийн засгийн уналт зогсолтгүй үргэлжилсэн, улс орон хямралын ирмэгт ирсэн хүнд хэцүү үеийг бид даван туулж чадлаа. Эдийн засгийн бодит өсөлт 2018 оны эхний хагасын байдлаар 6.3 хувьд хүрч, 2016 онтой харьцуулахад 5.1 пунктээр өссөн байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ оны эхний 8 сарын байдлаар 5.8 их наяд төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 888.0 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Монгол Улсын Засгийн газар 2018 онд гадаад, дотоодын зээлийн өр, өрийн хүүд 3.8 их наяд төгрөг төлөх ёстойгоос эхний хагас жилд 753.3 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан. Өнөөгийн үнэ цэнээр тооцсон Засгийн газрын өр 2016 онд ДНБ-ий 78.8 хувьд хүрч байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 63.4 хувь болж буурсан байна. Зээлийн үйлчилгээний төлбөр 2018 оны эхний 8 сарын байдлаар төлөвлөсөн дүнгээс 132.2 тэрбум төгрөгөөр буюу 17.1 хувиар бага байгаа нь энэ онд хүүгийн зардал буурах төлөвийг харуулж байгаа юм. Энэ мэт нааштай өөрчлөлт гарахад дэлхийн зах зээл дээрх экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс гадна сүүлийн 2 жилд явуулсан төсөв, санхүү, мөнгө, зээлийн зөв бодлого шийдвэрлэх нөлөө үзүүллээ. Энэ чуулган ирэх оны мөнгөний бодлого, улсын төсвөө хэлэлцэн батална. Ингэхдээ бодлогоо тогтвортой хадгалж, өсөлтийг иргэддээ хүртээх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай байна. 2018 оны 1 дүгээр сараас тэтгэвэр, тэтгэмжийг 8 хувиар, 9 дүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Ирэх онд ч төсөв санхүүгийн боломжтойгоо уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хөрөнгийг улсын төсөвт суулгах ёстой. Төрийн алба цомхон, чадварлаг байх учиртай. Хоёр жилийн өмнө төсөв зардлаа хэмнэх шийдвэрийг Улсын Их Хурал гаргаж байсан. Энэ дагуу Улсын Их Хурлын Тамгын газар орон тоо зардлаа 10 хувь бууруулснаар урсгал зардлыг 546.4 сая төгрөгөөр хэмнэжээ. Харин төрийн бусад байгууллага орон тоо зардлаа бууруулах дорвитой арга хэмжээг авсангүй. Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалж байна. Төсвийг батлахдаа дэлхийн эдийн засгийн төлөв, хандлагыг сайтар тооцох шаардлагатай байгааг зориуд би энд сануулъя. Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааны эрсдэл төсөөлснөөс хурдацтай нэмэгдэж байна. Том гүрнүүдийн гадаад худалдааны харилцан хязгаарлалт, нефтийн бүтээгдэхүүний хориг, бодлогын хүүгийн өсөлт, голлох валютын ханшийн сулралт ирэх онд үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна.

9 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хязгаарлан, гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, хөгжиж буй орнууд, ялангуяа эмзэг эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад нэлээд дарамт учруулах магадлалтай юм. Манайд энэ дарамт мэдрэгдэж эхлээд байна. Эдийн засаг, бизнесийн орчин сайжирч байгаа ч гадаад өөрчлөлтийн эрсдэлийг даах чадвар сул, дунд хугацааны төлөв нь эрсдэлтэй, эмзэг хэвээр байгаа. Энэ нь гадаад зах зээлийн багахан өөрчлөлт, дотоодын импортын сэргэлтийг дийлэхгүй, сүүлийн нэг сарын дотор төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2.2 хувиар суларснаас харагдаж байна. Тиймээс төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ дараах асуудалд анхааръя. А. Гадаад эрсдэлийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, саармагжуулах, тогтвортой өсөлтийг хангах бодлого чухал. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээ авах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортын дэд бүтцийн хүндрэлийг арилгах, банк, санхүүгийн салбарын шинэчлэл, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх ёстой. Б. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай. Гадаад зах зээлийн өөрчлөлтөд нэрвүүлчихгүй дархлаатай, өөрийгөө тэтгэх чадвартай, экспортод чиглэсэн эдийн засгийн бүтэц рүү шилжихгүй бол Өсөлт ба Уналт, Орлого ба Хэрэглээ, Тогтворгүй байдал ба Ядуурал гэсэн гинжин хэлхээнээс салахгүй. В. Хөрш орнуудтай харилцах эдийн засгийн дипломат үйл ажиллагааг шинэ шатанд гаргах хэрэгтэй байна. Хувийн хэвшлийнхэн экспортын зах зээлд худалдааны таатай нөхцөлөөр нэвтрэх, хамтарсан бизнес эрхлэх боломжуудыг шинээр нээхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүд хэрэгтэй болжээ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны гишүүн 48 орон тус бүр дунджаар 11 чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан байхад бид ганц хэлэлцээрийг 3 жилийн өмнө л байгуулсан байх жишээтэй. Цаашид хөрш болон бусад орнуудын хэрэгжүүлж буй бүс нутгийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрийн өгөөжөөс бид гээгдэж хоцрох ёсгүй. Эрхэм гишүүд ээ, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Улсын Их Хурал онцгой ач холбогдол өгч байна. Түүнчлэн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийг хэлэлцэн батлахыг олон нийт хүсэн хүлээж байгааг мартаж болохгүй. Эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх уул уурхай, эрчим хүч, төмөр зам, авто зам, боловсруулах үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын төсөл, хөтөлбөрүүдийг цэц булаалдсан яриа маргаанаас бодит ажил хэрэг рүү хандуулах нь чухал байна. Энэ дашрамд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан, “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргасан зээлийн баталгааны талаар, мөн Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэгтэй Ажлын хэсэг дүгнэлтээ Байнгын хороо болон Улсын Их Хуралд ойрын үед танилцуулахыг даалгая. Мөн Улсын Их Хурлаас Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар тогтоол баталсан. Хэрэгжилтийг 2018 онд багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг үүрэг болгосныг сануулъя.

10 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд 683.3 тэрбум төгрөг төлөвлөснөөс 176.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, 25.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Сургууль, цэцэрлэг, зам гүүрийн ажил тогтсон хугацаандаа багтаж эхэлдэггүй уламжлал энэ жил ч давтагдаж байгаад анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна. Гурав. Боловсрол бол манай тэргүүлэх салбар. Түүнээс дутахгүй ач холбогдолтой нь эрүүл мэндийн салбар юм. Чанартай боловсрол эзэмшсэн, эрүүл монгол хүн л Монголын ирээдүйг бүтэн, зөв авч явж чадна. Бага, дунд боловсролын хүртээмж, өгөөжийг сайжруулахгүйгээр, дээд боловсролын байгууллагуудад тооноос чанарт шилжих хувьсал хийхгүйгээр энэ эрхэм зорилтыг бид хэрэгжүүлж чадахгүй нь. Боловсрол, эрүүл мэндийн салбарын чанарын асуудалд түлхүүр хүчин зүйл нь багш, эмч нарын чадавх юм. Улсын Их Хурал өнгөрсөн чуулганаараа “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хууль баталсан. Төсөв мөнгө байхгүй гэх мэт шалтгаан тоочилгүйгээр хуулиа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Энэ намар багш нарын ажил хаялт нийгэмд сүрхий давлагаа үүсгэлээ. Багш, эмч гээд төрийн байгууллагын ажилтнуудын цалин бага байгаа нь үнэн юм. Нэмэх ч ёстой. Гэхдээ боломж нөөцөө тооцох, нөхцөл байдлаа нүүр нүүрээ харж сууж байгаад ойлголцох нь илүү зөв алхам билээ. Төр засгийн байгууллага, удирдлагууд иргэдийнхээ дунд орж, санал бодлыг нь сонсох, ярилцах, хамтын шийдвэр гаргах нь илүү өгөөжтэй юм. Ингэж чаддаггүйгээс ажил хаялт, жагсаал цуглаандаа хүрч, эцэст нь арга буюу буулт хийх замаар асуудлыг шийддэг жишгийг халах цаг болсон. Засгийн газар 2006 оноос эхлэн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төсөлд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлэхээр тусгасан. Түүнчлэн хүүхдийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх агуулга энэ хуульд туссан. Эрүүл мэндийн салбарт амжилт олж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах ажил дэлхийн жишигт дөхөж очлоо. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр үр дүнд хүрч байна. Олон улсын жишгийн эмнэлгүүд байгуулагдлаа. Гэсэн хэрнээ ДОХ-ыг бид тоохоо болилоо. Бэлгийн замын халдварт өвчин газар авч байгааг халагласаар л сууна. Зүрх, судасны эрхтэн тогтолцооны өвчлөл нэмэгдэж, залуужиж байна. Тиймээс “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг сэргээж, жилд нэг удаа бүх монгол хүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулдаг болмоор байна. Бүх шатны ажил олгогчид ажилтнаа үзлэг оношилгоонд хамруулдаг, зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг болъё. 2016 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлт хангалтгүй байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээний дагуу урьдчилсан санхүүжилт авч гүйцэтгэх журам, түүнчлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт одоо болтол гараагүй байна. Төрийн болон

11 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмаа бас баталсангүй. Журам нь шинэчлэгдээгүй болохоор 12 эмнэлгийн дарга, захирлыг сонгон шалгаруулалтгүй томилсон зөрчил бас гарсан байна. Дөрөв. Хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг дүгнэн цэгнэх хэрэгтэй. Хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах эрх зүйн тогтолцоо хангалттай бүрдсэн. Агентлаг, яамд салбарынхаа хүрээнд хуулийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангадаг. Засгийн газар Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах шаталсан тогтолцоотой. Та бид чамгүй олон хууль, тогтоол батлан гаргасан. Ажлын тоон үзүүлэлтээр өмнөх парламентуудаас хамаагүй илүү байгаа. Харин хууль хэрэгжүүлэх ажил ямар байна вэ. Би ганцхан хуулийн хэрэгжилтийн талаар авсан мэдээг танилцуулъя. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж байна. Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан. Хуулиар сум, дүүрэгт мал эмнэлгийн байгууллага, лаборатори, нэгж байгуулж, ажиллуулах ёстой. Гэтэл 15 аймагт л мал эмнэлгийн байгууллагын даргыг томилжээ. Аймаг, сумын хэмжээнд нэг ч нэгж шинэчлэн зохион байгуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, агентлаг байгуулж, хэдэн дарга томилсноос өөрөөр хуулийн биелэлтийг зохион байгуулах талаар авсан арга хэмжээ алга. Улмаар мал эмнэлгийн үйлчилгээг иргэддээ хүргэх тогтолцоо бүрдсэнгүй. Малаа эрүүлжүүлэх, мах экспортлох, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн уламжлалт салбараа дэмжих бодлого тэр хэрээр хоцорч байна. Тиймээс хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах ажилдаа дүн шинжилгээ хийхийг Засгийн газарт даалгая. Хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал манайд хангагдаж чадахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо өсөж, хүүхэд харамсалтайгаар амь эрсдэх тохиолдол гарсаар байна. Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан Ажлын хэсэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай зэрэг хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн. Энэ чуулганы хугацаанд өгсөн чиглэл, гаргасан тогтоолынхоо биелэлтэд хяналт тавьж, нэгтгэн дүгнэх нь зүйтэй. Хүүхэд хамгаалал, цахим аюулгүй байдлын чиглэлээр Цахим бодлогын түр хороо тодорхой ажлууд санаачилж байгаа. Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, Зөвлөмж гаргаснаа надад ирүүлсэн. Зөвлөмжид мэдээллийн аюулгүй байдал, цахим орчин, хүүхдийн хүмүүжил, залуучуудын мэдээлэл солилцох гээд зайлшгүй анхаарвал зохих цөөнгүй асуудал байгааг холбогдох байгууллагууд анхаарч, хамтарч ажилламаар байна. Намрын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар эхчүүдээс гаргасан саналыг тусгах хэрэгтэй юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw