121 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг талууд эцэслэн тохиролцож, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус тус урьдчилан зөвшилцсөн байна. Улмаар талууд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод гарын үсэг зурсан. 2018 оны 08 дугаар сарын байдлаар Монгол Улсын 35 иргэн Хонконгод ял эдэлж байна. Тус хэлэлцээр нь 23 зүйлтэй бөгөөд эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг зүйл бүрээр зохицуулж, зардал, эрх зүйн туслалцааны хүсэлтийн агуулга, харилцах төв байгууллагууд, хүсэлтийг биелүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг заажээ. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 “ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай гэрээ”-г 1993 онд тус тус байгуулсан байна. Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай гэрээгээр гэмт этгээдийг болон тухайн этгээдийн таслан шийдвэрлэх тогтоол гарсантай холбогдуулан түүнийг биелүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах бол Ялтан шилжүүлэх тухай гэрээгээр эх орондоо ял эдлэхийг хүссэн хоёр улсын иргэдийг шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна. Ялтан шилжүүлэх асуудлын хүрээнд Бүгд Найрамдах Казахстан улсаас 2014 онд Монгол Улсын 2 иргэнийг, 2016 онд 1 иргэнийг дипломат шугамаар эх оронд нь шилжүүлэн авсан. 2018 оны 08 дугаар сарын байдлаар Монгол Улсын 6 иргэн Бүгд Найрамдах Казахстан Улсад ял эдэлж байгаа бөгөөд тэдгээрээс 1 иргэн эх орондоо шилжих хүсэлтээ гаргаад байна. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ” байгуулах тухай Казахстаны талын саналыг Монголын тал дэмжин хоёр улсын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw