88 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга нийгмийн ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, цагдаагийн байгууллагын алба хаагч бичгээр гаргаж болох юм. Тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах эсэхийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, холбогдох хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхтэй. Эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ. Албадан эмчлэх эмнэлэг эзэмшсэн мэргэжилгүй, ажил эрхэлдэггүй эмчлүүлэгчдэд зориулж мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулж, сургалтын үр дүнд мэргэжлийн үнэмлэх олгоно. Хэрэв ажил эрхэлдэг хүн албадан эмчлүүлсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллага албадан эмчилгээнд хамрагдсан хүнийг эмчлүүлж байх хугацаанд ажлын байрыг нь хадгалж, эмчилгээ дууссаны дараа ажилд нь эгүүлэн авах баталгааг хуульчиллаа. Дээрх хууль батлагдсантай холбогдуулан Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тус тус өөрчлөлт орсон болно. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Ч.Батбямба /263526, 99197247/ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай ХУУЛЬ болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Улсын Их Хурлын 40 орчим гишүүн өнөөгийн Улсын Их Хурлын даргыг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2-д заасны дагуу өөрийн хүсэлтээр ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлага тавьсан, Улсын Их Хурлын дарга гишүүдийн тавьж буй шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан, шаардлага тавьсан Улсын Их Хурлын гишүүд тухайн шаардлагыг нь Улсын Их Хурлын дарга хүлээн авч ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй тохиолдолд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногийн турш гацаж, Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байна. Улсын Их Хурлын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтийг хангуулах шаардлагын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw