Чуулганы танилцуулга

45 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга тус тус хүргүүлсэн. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө төлөвлөсөн хэмжээнд хүрч биелэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд бууруулж болох зардлуудын тооцоолол хийж, санал боловсруулан Зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлж мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажилласан. Монгол Улсын 2019 оны төсөв нь төсвиин алдагдал, өриин дарамтыг багасгах, бизнесиин орчинг дэмжсэн татварын шинэчлэлииг хэрэгжүүлэх, гаалиин шинэчлэлиин хүрээнд татвар хураалтыг сайжруулах, өрх, сумын эмнэлгиин тусламж үилчилгээнии чанар, хүртээмжииг саижруулах, малыг эрүүлжүүлж махны экспортыг нэмэгдүүлэх, мэргэжлиин сургалт үилдвэрлэлиин төвд суралцах сонирхлыг нэмэгдүүлэх, орон нутгиин өмчиин ашиглалт, хамгаалалтыг саижруулах зорилгоор орон нутаг бүрэн хариуцдаг болгох, төриин албан хаагчдын орон тоо, цалин хөлснии бүртгэлииг цахимжуулах замаар цалингиин зардлыг үр ашигтаи зарцуулах, ниигмиин тулгамдсан асуудлуудыг шиидвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын хөнгөлөлттэи зээлииг эдиин засаг, ниигмиин үр ашигтаи төсөлд зарцуулах зэрэг үил ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн Ирээдүин өв санд 2019 онд 553.1 тэрбум төгрөгииг хуримтлуулснаар анх удаа баигалиин баялгиин орлогоосоо хуримтлал үүсгэж эхлэх боломж бүрдсэн. 3.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд дүн шинжилгээ, холбогдох тооцоо, судалгааг хийж, танилцуулга бэлтгэн холбогдох санал, дүгнэлтийн хамтаар Эдийн засгийн байнгын хороонд хүргэж мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллаа. Төсвийн болон мөнгөний бодлогын уялдааг хангахад 2019 онд бонд болон Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлөх, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэл өндөр хэвээр байгааг үе шаттайгаар бууруулах, төсвийн орлого голчлон дотоодын валютаар бүрддэг тул валютын ханш сулрах үед гадаад өрийн дарамт, төсвийн алдагдал нэмэгдэж өрийн тогтвортой байдал буурах зэрэг эрсдлүүд тулгарч байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардлыг танах арга хэмжээ авч төсвийн алдагдлыг бууруулах, нөгөө талдаа мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар шинээр ажлын байр бий болгох, эдийн засгийн гадаад болон дотоод тэнцвэрт байдлыг хангах, макро эдийн засагт тогтвортой байдлыг бий болгох, гадаад албан нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, гадаад валютын ханшийг тогтвортой байлгахад хамтын ажиллагаагаа уялдуулан ажиллах нь чухал юм. 4.Монгол Улсын макро эдийн засгийн 2018 оны тойм судалгааг улирал бүр боловсруулж, макро эдийн засгийн тоймд бодит сектор, төсвийн болон мөнгөний бодлогын үзүүлэлтүүд, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, албан валютын нөөц, ажил эрхлэлтийн талаар тусгаж, холбогдох дүгнэлтүүдийг гаргаж удирдлагыг мэдээллээр хангаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажилласан. Макро эдийн засгийн хувьд 2018 оны жилийн эцсийн урьдчилсан дүнгээр эдийн засгийн бодит өсөлт 6.4 хувьд хүрч, уул уурхаин томоохон бүтээн баигуулалтын нөлөөгөөр хөрөнгө оруулалт тогтвортои үргэлжилж, улмаар уул уурхаин бус салбарын үилдвэрлэл эрчимжин эдиин засгиин өсөлт нэмэгдлээ. Нэгдсэн төсвийн орлого 2018 оны жилийн эцсийн урьдчилсан дүнгээр 9,234.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 26.9 хувь буюу 1,960.0 тэрбум төгрөгөөр, төлөвлөгөөнөөс 25.0 хувь буюу 1,847.5 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Нийт зарлага ба эргэж төлөгдөх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw