Чуулганы танилцуулга

66 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.3.Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ Хуралдааны цахим системийн үйлчилгээ А.Программ хангамж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны цахим системийг ашиглан Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 31 удаагийн нийт 121 цаг 06 минутын нэгдсэн хуралдаанд 426 удаа санал хураалт явуулж, 1133 удаа гишүүдийн болон ажлын хэсгийн микрофоныг нээж, үг хэлэх, асуулт асуух, асуултад хариулах боломжийг олгосон. Байнгын болон түр, дэд хороодын 92 удаагийн нийт 119 цаг 00 минутын хуралдаанд 514 удаа санал хураалт явуулж, 1661 удаа микрофон нээж ажиллуулсан. Б.Хуралдааны дүрсний систем Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 31 удаагийн нэгдсэн хуралдаан, 92 удаагийн байнгын болон түр, дэд хороодын хуралдаан, 37 удаагийн Улсын Их Хурал дахь намын бүлгийн мэдээлэл, ажлын хэсэг, сургалт семинар, мэдээллийн цаг, уулзалтын дүрс бичлэгийг хийсэн байна. Хуралдааны бүх дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байршуулан хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаануудыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн 2-р суваг, ТМ Телевиз, Сансар, Юнивишн, Скаймедиа кабелийн телевизүүд, Төрийн ордны теле сүлжээ болон www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулсан. Мөн ЗГХЭГ-аас зохион байгуулсан Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн семинарыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Төрийн ордоны дотоод сүлжээний IPTV-гээр шууд дамжуулан ажилласан. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган болон Байнгын хороодын хуралдааныг шинээр нэвтрүүлсэн дотоод сүлжээний IPTV-гээр хэрэглэгчдэд шууд дамжуулан хүргэсэн. В.Хуралдааны дууны систем Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 31 удаагийн нэгдсэн хуралдаан, 92 удаагийн Байнгын болон түр, дэд хороодын хуралдаан, 135 удаагийн ажлын хэсэг, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтын дууны бичлэгийг хийсэн. Мөн хуралдааны дууны бичлэгүүдийг компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байрлуулан хуралдааны тэмдэглэл хөтлөгчид болон эрх бүхий бусад хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Орчуулгын системийг намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа болон Улсын Их Хурлын Тамгын газраас нээлттэй сонсголын танхимд зохион байгуулсан хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээнүүдэд, зөөврийн хуралдааны системийг Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан шатрын тэмцээнд тус тус ашигласан. Программ хангамжийн үйлчилгээ Хөдөлгөөнт оффисийн MyParliament системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж, хууль тогтоогчдыг хэрэгцээт мэдээ, мэдээллээр шуурхай хангаж байна. Уг системд дараах мэдээ, мэдээллүүд шинээр нэмэгдэн орсон. Үүнд:

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw