Чуулганы танилцуулга

155 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР 2018 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулж, өнөөдөр өндөрлөж байна. Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын нэгдсэн чуулган 31, Байнгын болон Дэд, түр хороод 92 удаа хуралдсан байна. Намрын чуулганы хугацаанд бие даасан 5, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 13, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3 хууль, нийт 46 хууль, Улсын Их Хурлын 41 тогтоол хэлэлцэн баталлаа. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас 9 удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан тасалдсан. Гэхдээ Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой асуудлуудаа шийдэж чадлаа. Өнгөрсөн 2018 онд Ирээдүйн өв санд 620,7 тэрбум төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд 206,9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ онд нэгдсэн төсвийн нийт орлого болон тусламжийн дүнг 11,067.0 тэрбум төгрөгөөр баталж, үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 322.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцсон нь өнгөрсөн оноос даруй 200.0 тэрбумаар илүү байна. Ирээдүйн өв санд 1,068.5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн Хүний хөгжил сангийн үлдэгдэл өрийг төлж барагдуулснаар уг санд 550 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсэх боллоо. Ингэснээр Улсын Их Хурал, Засгийн газар өр биш өв үлдээдэг сайн жишиг тогтоож байна. Нийгэмд хүлээлт үүсгэсэн, зайлшгүй шийдвэл зохих хөрөнгө оруулалтын болон бусад зардлыг төсөв, санхүүгийн боломжтой уялдуулан шийдвэрлэх чиглэлийг Улсын Их Хурлаас тууштай баримталж ажиллалаа. Тухайлбал, 2019 оны төсөвт 123 сургууль, сургууль-цэцэрлэгийн цогцолбор 7, цэцэрлэгийн 176 барилга барих хөрөнгийг суулгаж, 58 сургууль, 5 сургууль-цэцэрлэгийн цогцолбор болон 134 цэцэрлэгийн барилгыг 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөлөө. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж гаргалаа. Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь бүхэлдээ санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж, эдийн засагт бий болж байгаа эерэг хандлага, үр нөлөөг бэхжүүлэх, цаашид эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг бодлогын арга хэмжээг хамарч байгаагаараа онцлог болсон гэж үзэж байна. Харин энэ намрын чуулганы завсарлагаанаар валютын ханш, үнийн өсөлтийн талаар ажлын хэсэг байгуулж, цаашид авах арга хэмжээний талаар үнэлэлт, дүгнэлт боловсруулах ажлыг эрчимтэй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw