126 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга гарган авсан саарал усыг Дулааны цахилгаан станцуудын хөргөх системд ашигласнаар усны салбарын тогтвортой байдлыг хангах бодлогын цогц арга хэмжээ хэрэгжихийн зэрэгцээ Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 68 сая орчим шоо метрээр нэмэгдэнэ гэж тооцож байна. Түүнчлэн Монгол Улс цаашид усны менежментийн бодлогоо улам боловсронгуй болгох боломж бүрдэнэ. Хуулийн төсөл батлагдсанаар Мянганы сорилтын компакт гэрээ нь Монгол Улсын олон улсын гэрээ болж дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343, 99894393 “ИРГЭНИЙ БОЛОН АЖ АХУЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 01 дүгээр сарын 31ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Энэхүү гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд манай улсын хувьд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх төв байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон Улсын Дээд шүүх байна. Гэрээгээр хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг хоёр улсын эрх бүхий байгууллагууд харилцан үзүүлэх журмыг тохирсон байна. “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталснаар хоёр улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хоорондын иргэний хэрэгтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагааг хоёр улсын хуулийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх боломжтой болж хууль ёсны эрх ашгаа хамгаалахад нь туслалцаа үзүүлэх нөхцөл бүрдэнэ. Хоёр тал соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг солилцсон өдрөөс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw