13 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган 2018 оны 10 дугаар сарын 01ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ажлын 88 өдөр үргэлжилсэн. Чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 31 удаа, 121 цаг 06 минут, Байнгын хороодын хуралдаан 83 удаа, 105 цаг 42 минут, дэд хороодын хуралдаан 8 удаа, 12 цаг 43 минут, түр хороо 1 удаа 35 минут тус тус үргэлжлэн хуралдсан байна. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 249 хуудас товч тэмдэглэлийг хөтөлж, 2119 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. Мөн Байнгын хороодын хуралдааны явцын талаар 334 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 1788 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, дэд хороодын хуралдааны явцын талаар 26 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 189 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, түр хорооны хуралдааны явцын талаар 2 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 11 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 5 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 25 хууль, гэрээ, конвенц соёрхон батлах тухай 13 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3 хууль, Улсын Их Хурлын 41 тогтоолыг тус тус баталсан байна. Тайлангийн хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий 9 ажлын хэсэг ажилласан бөгөөд үүний 4 нь Улсын Их Хурлын даргын захирамжаар, 5 нь Байнгын хорооны тогтоолоор тус тус байгуулагдсан байна. Эдгээр ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 74 гишүүн оролцож ажилласан. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 26 гишүүн 77 асуудлаар 15 удаагийн асуулга тавьсан. Чуулганы хугацаанд Улсын Их Хурлын 5 гишүүн хамтран нэг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж нэг удаа асуулт тавьсан. Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан эсэхийг тооцож, өмнө батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлүүдтэй зэрэгцүүлэлт хийж, макро эдийн засгийн төлөв байдлын талаар судалж, товч танилцуулга, санал, дүгнэлт бэлтгэсэн байна. Намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулж буй хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах хууль, тогтоолын төсөлтэй холбоотой нийт 14 судалгааны ажлыг Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын байнгын хороод болон Улсын Их Хурлын Тамгын газрын захиалгаар хийж гүйцэтгэсний зэрэгцээ 4 ном, гарын авлага эмхэтгэн гаргасан. Гадаад харилцааны чиглэлээр Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын гишүүд гадаад айлчлал, олон улсын хурал, чуулган, сургалт семинар, туршлага судлах болон танилцах аялал зэрэг арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 55 удаа явжээ. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 57 захирамж гарч, Улсын Их Хурлын даргаас гадаад улсын парламентын дарга нарт 38 илгээлт, захидал,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw