Чуулганы танилцуулга

20 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох тухай асуудлыг Байнгын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар, Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж батлуулсан. 5.Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын нэр бүхий 16 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 6.Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолоор байгуулж, ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Ж.Энхбаяр нар ажиллаж байна. Байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах явцад Ардчилсан намын бүлэг завсарлага авч уг асуудал хэлэлцэгдээгүй хүлээгдэж байна. 7.Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн анхны хэлэлцүүлэг хийхээр Байнгын хороонд шилжүүллээ. 2.Бусад ажлын талаар Тайлангийн хугацаанд байнгын хорооноос Улсын Их Хурлын цахим дотоод сүлжээнд Улсын Их Хурлын 3 тогтоолын төсөл, 7 санал, дүгнэлт, 6 мэдээ мэдээлэл оруулсан байна. Хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл болон бусад материал нийт 432 хуудас бүхий 56160 хуудас материалыг олшруулан тарааж, архивт нийт 4 боть бүхий 372 хуудас хууль, тогтоолын хувийн хэрэг, 215 хуудас бүхий 1 боть хуралдааны тэмдэглэл, 16 хуудас бүхий 1 боть Байнгын хорооны тогтоол, 1374 хуудас бүхий 6 боть 2018 оны Байнгын хороонд ирүүлсэн албан бичгийг тус тус архивын нэгж болгон хүлээлгэн өгсөн байна. а/Тайлангийн хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар дараах тайлан, мэдээллийг сонсож, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүргийг өглөө. Үүнд: 1.2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Ургац хураалтын явц, хэрэгжүүлж буй ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw