Чуулганы танилцуулга

115 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Иймд эдгээр албан хаагчдын эрх зүйн байдлыг хэвээр хадгалахын тулд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д” гэж, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчиллөө. Хууль хэрэгжсэнээр тэтгэврээ тогтоолгох цэргийн алба хаагчаас гадна тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын алба хаагчдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурахгүй нийгэм, эрх зүйн баталгаа нь хэвээр хадгалагдах юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Г.Баяртуяа /Утас: 262804, 88606088/ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Улсын Их Хурлаас Эрүүл мэндийн тухай хуульд 2016 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтөөр “Тусгай эмнэлэг” /16.14.Тусгай эмнэлэг нь батлан хамгаалах, хууль сахиулах албаны албан хаагч, ял эдэлж байгаа ялтан, гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж түр саатуулагдсан иргэнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна/ гэсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгосон. Тусгай эмнэлэгт буюу зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн анги салбар, хилийн отряд дахь эмнэлэгт ажилладаг энгийн эмч, ажилтан, алба хаагчид нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллагсадтай нэгэн адил анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг боловч Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаанд хамрагддаггүй байсан болно. Иймээс Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэж өөрчлөн найрууллаа. Түүнчлэн дээрх хуулийн холбогдох хэсэгт “тусгай эмнэлэгт” тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгох, 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа бол 5 жил тутамд улсын зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах тухай өөрчлөлт оруулсан болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw