Чуулганы танилцуулга

76 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2018.12.27-2019.01.06 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Тайланд Улсад ажиллав. 2019.01.10-02.01 Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү Бүгд Найрамдах Сингапур Улсад ажиллав. 2019.01.14-20 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Оросын Холбооны Улсад ажиллав. 2019.01.21-25 Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо зохиогдсон “Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт”-д оролцов. 2019.01.21-31 Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажиллав. Б. Монголын Парламентын Бүлгэм 2018.10.29-11.02 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь БританиМонголын парламентын бүлгийн урилгаар Лондон хотноо ажлын айлчлал хийлээ. Бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар орж ажиллав. Монголын парламентын төлөөлөгчдийг Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жон Гроган хүлээн авч, Уэстминстерийн ордонтой танилцуулав. Айлчлалын үеэр Британийн парламент Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны үйл ажиллагааны талаарх асуулгын цагаараа Британи-Монголын харилцааг хэрхэн үнэлж байгаа тухай асуудлыг анх удаагаа хэлэлцсэн. Төлөөлөгчид айлчлалын өдрүүдэд Британийн парламентын Төсвийн байнгын хорооны төлөөлөл болон Британийн Засгийн газраас Монгол Улстай харилцах худалдааны элч Жулиан Найттай уулзалт хийв. Мөн Лондонгийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх өргөн боломжийн талаар санал солилцсон. Энэхүү уулзалтын үеэр Лондонгийн хөрөнгийн биржийн Хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц хариуцсан захирал Антонелла Амадей Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд хүргэх, Монголын төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг амжилттай зохион байгуулахад туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw