Чуулганы танилцуулга

156 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Оны эхнээс дагаж мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн биелэлтийг хангахад шаардлагатай холбогдол бүхий дүрэм, журмыг намрын чуулганд багтаан баталлаа. Төрийн албаны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг хуулийн дагуу бүрдүүллээ. Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй мөрдүүлж, төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, төрийн албанд чадахуйн зарчмыг хэвшүүлж, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж хууль дээдэлж, хуулийг ягштал биелүүлж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд үүгээр үүрэг чиглэл болгож байна. Ард иргэд төрийн бүх шатанд ажиллаж байгаа албан хаагчдаас сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэн, хариуцсан ажилдаа сэтгэл, зүтгэлтэй, санаачилгатай байхыг хүсэж, хүлээж байна. Сахилга, хариуцлага дээрээс эхэлж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтнүүдэд хатуу, эгэл жирийн ард иргэдэд нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар болохыг дахин анхааруулж байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг хариуцсан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон зарцуулсан хөрөнгө, үр дүнг тодруулах зорилгоор Ерөнхий хяналтын сонсголыг анх удаа зохион байгуулсан нь энэ чуулганы бас нэг онцлох үйл явдал боллоо. Цаашид иргэдийн оролцоотой нийтийн сонсгол хийх замаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийг удирдах хэрэгт иргэдийг оролцуулах, иргэдийн бүтээлч санал, санаачилгыг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын чуулганы танхим популизмын талбар, хэрүүлийн танхим байх учиргүй. Ард олны хүсэмжлэл, олон нийтийн санал, бодолд нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн нь парламентат ёс, парламентын соёлыг төлөвшүүлэхэд гарцаагүй чухлыг бид анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүний тулд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, олон улсын парламентын зарим дэвшилт зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэтгэлцээний зарчмыг Улсын Их Хуралд нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын Их Хурлын ээлжит чуулган завсарлах нь амралт биш юм. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган завсарлах дөхсөнтэй холбогдуулан гишүүд амрах гэж байгаа гэх мэт буруу ташаа мэдээлэл их явж байна. Монгол Улсын Их Хурал бол байнгын ажиллагаатай парламент. Парламентын бүрэн эрхээ чуулган болон зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлдэг. Тодорхой хугацаанд тогтмол чуулж, завсарлаж байх Үндсэн хуулийн зохицуулалттай институц. Ард түмнээс мандат авч, тэднийг төлөөлөн төрийн эрх барьж байгаагийн хувьд чуулганы завсарлагааны хугацаанд иргэд, сонгогчидтойгоо ойр ажиллаж, ард иргэдээ сонсож, Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомж, бодлогыг тайлбарлан таниулах ажил хийх нь Та бидний үүрэг байх ёстой. Мөн чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн хууль тогтоомжийн шинэчлэл, улс төрийн намын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw