Чуулганы танилцуулга

71 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсад айлчилсан. Айлчлалынхаа үеэр төлөөлөгчид Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалантай уулзаж, хоёр улсын харилцааны тодорхой асуудлуудаар санал солилцов. Мөн өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төвдийн Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Жу Жинхуа тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятавд бараалхан нөхөрсөг уулзалт хийлээ. 5.2. ГАДААДАД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ А. Улсын Их Хурал 2018.10.08-10 Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Г.Солтан нарын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлаас Антальяа хотноо зохион байгуулсан Евразийн орнуудын парламентын спикерүүдийн 3 дугаар чуулга уулзалтад оролцов. Энэ удаагийн уулзалт “Еврази дахь эдийн засгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, тогтвортой хөгжил” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдав. Гуравдугаар чуулга уулзалтад Евразийн бүс нутгийн 35 улсаас 32 парламентын дарга, дэд дарга төлөөлөгчдөө тэргүүлэн оролцсон. Байгаль орчин, эдийн засгийн хөгжлийн сорилтуудыг даван туулахад дэлхийн улс орнууд бүгд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай бөгөөд дэлхий дахинд илүү үр ашигтай, тэгш эдийн засгийг бий болгохын төлөө үр дүнтэй яриа хэлэлцээг тасралтгүй явуулах нь улс орнуудын үүрэг юм. Тогтвортой хөгжил нь олон улсын хүрээнд хэлэлцэх асуудлын тэргүүлэх чиглэл байх ёстой бөгөөд байгаль орчны хамгаалал болон эдийн засгийн өсөлтийг бодож тооцоолох, бодитоор хэрэгжүүлэхэд чухал байр суурь эзлэх болсныг улс орнууд хүлээн зөвшөөрч буй тул чуулга уулзалтаар Евразийн орнуудын парламентчид бүс нутгийн түвшинд тогтвортой хөгжилд тулгарч буй өнөөгийн сорилтууд, энэ чиглэлээрх олон улсын хамтын ажиллагаа, хэтийн төлөвийг хэлэлцэхээр хуран чуулсан. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан хоёрдугаар салбар хуралдаанд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улс орнууд эдийн засгийн хүндрэл бэрхшээл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сорилтуудтай тулгарсаар байна. Иймд энэ удаагийн уулзалтын гол зорилго нь дээрх асуудлуудаар Евразийн орнуудын парламентчид бид харилцан санал солилцох, туршлагаа хуваалцах, зөвшилцөх, хамтын ажиллагааны чиглэл, арга замыг тодорхойлох замаар бүс нутагтаа тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэж байна” гэв. Мөн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд худалдааны саад тотгорыг багасгах, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, түүний дотор талуудын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг дурдав. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурал 2016 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудын асуудлаарх бодлогын баримт бичгийг баталж, уг асуудлыг эрхлэх дэд хороог үндэсний парламентдаа байгуулсан талаар, мөн байгаль орчны сорилтуудыг даван туулах зорилгоор хэрэгжүүлж буй Үндэсний ногоон хөгжлийн бодлого, арга хэмжээний талаар танилцуулав.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw