73 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Чуулганы үеэр Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дэд дарга ноён И.М-С.Умаханов, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, дэслэгч генерал Сэнгнүан Саяалат, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын парламентын Үндэстний танхимын гишүүн, ОУПХ-ны асуудал эрхэлсэн хамтарсан хорооны дарга Др.Тхан Вин, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Ардын Дээд Хурлын гишүүн Жонг Хёк Ри нартай тус тус уулзалт хийж, хоёр талын улс төр, эдийн засаг болоод бусад салбарын, түүний дотор хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, харилцан санал солилцов. Мөн дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ерөнхийлөгч хатагтай Габриэла Куевастай уулзаж, Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази-Номхон далайн бүсийн 2 дугаар чуулганыг ОУПХтой хамтран хэрхэн зохион байгуулах талаар санал солилцов. 2019.01.14-17 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын төлөөлөгчид Камбож Улсын Сиэм Рэп хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцов. “Энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх парламентын түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт энэ удаагийн чуулганд гишүүн орнуудын 400 орчим төлөөлөгч оролцож, улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал, аялал жуулчлал, цахим аюулгүй байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Улс төр, аюулгүй байдлын салбар хуралдаанаар хөндсөн цахим аюулгүй байдлын асуудлаар үг хэлэв. Тэрбээр үгэндээ цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар баримталж буй Монгол Улсын бодлого, шинэчлэгдсэн хууль тогтоомж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал парламентад байгуулагдсан Цахим бодлогын түр хороо, цахим орчны зүй зохистой агуулгыг дэмжих, цахим орчинд хүүхэд хамгааллын асуудлыг тэргүүлэх чиглэл болгох зорилгоор Фэйсбүүк компанитай байгуулсан гэрээ зэргийг онцолж, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаас мөн танилцуулав. Энэ удаагийн чуулганаар гишүүн орнуудаас хамтын ажиллагааны шинэ алхам хийхэд чиглэсэн 40 орчим санал санаачилга дэвшүүлсэн бөгөөд эдгээрийг нэгтгэн тогтоолын хэлбэрт оруулж боловсруулах Төслийн хорооны хуралд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд оролцов. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад парламентын гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх тухай болон Ази, Номхон далайн бүсэд соёлын олон төрөл байдал, аялал жуулчлалыг дэмжихэд парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай тогтоолын төслүүдэд тусгах Монгол Улсын саналыг хэлсэн нь дэмжигдэж, чуулганы хуралдаанаар батлагдсан юм. Мөн тэрээр Монгол Улсыг төлөөлж, Ази, номхон далайн орнуудын парламентын 27 дугаар чуулганы хамтарсан мэдэгдэл болох Сиэм Рэпийн тунхаглалд гарын үсэг зурав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw