Чуулганы танилцуулга

98 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Б) Төсөв, санхүүгийн чиглэлээр МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурал 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийг баталсан. Нэг. МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 9,676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 27.4 хувь, нийт зардал 11,589.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 32.8 хувь болж, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал 1,912.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 5.4 хувьтай тэнцүү байхаар батлагдлаа. ТӨСВИЙН ОРЛОГО: Нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг 11,067.0 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 322.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож баталсан нь өнгөрсөн оноос даруй 200.0 тэрбум төгрөгөөр илүү байна. Ирээдүйн өв санд 1,068.5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүүлэн Хүний хөгжил сангийн үлдэгдэл өрийг төлж барагдуулснаар уг санд 550 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсэхээр боллоо. Улсын төсвийн орлого бүрдэлтийн хувьд татварын болон татварын бус орлогыг төрөл тус бүрд нь өнгөрсөн оноос харьцангуй өндөр байхаар тооцсон. Тухайлбал: - нэмэгдсэн өртгийн албан татвараас 2,321.1 тэрбум төгрөгийг - аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 1,240.0 тэрбум төгрөгийг - онцгой албан татвараас 837.8 тэрбум төгрөгийг - гаалийн албан татвараас 743.0 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлэх юм. 2019 онд уул уурхайн салбарын орлогыг 2018 оны батлагдсан дүнгээс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж тооцон нийт 3.0 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцож баталлаа. Үүнд: /тэрбум төгрөгөөр/ Бүтээгдэхүүн Орлого 1 Алт 83.0 2 Нүүрс 1,311.0 3 Зэс 1,304.0 4 Бусад 302.0 Нийт 3,000.0

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw