25 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баталлаа. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр баталсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 12 гишүүнээс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас 2016 оны 12 дугаар 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол зэрэг нь хэлэлцүүлгийн шатанд, Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нарын 4 гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироос 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 9 гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 21ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн шатанд байна. 2.Хяналт, шалгалтын ажлын талаар Тайлангийн хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт, шалгалтын чиг үүрэг бүхий 3 ажлын хэсгийг байгуулж, холбогдох яам, харьяа газарт Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, биелэлтэд хяналт тавьж байгаа бөгөөд ажлын хэсэг дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: а/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэл, үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газарт 2018, 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, гүйцэтгэлийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тодорхой чиглэлийг хүргүүллээ. б/Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж соёл урлагын салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж “Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны 21 дүгээр тогтоолийг баталсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw