90 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.” гэж тус тус өөрчлөн найруулсан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго Утас: 260280, 99183688 СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ХЭСЭГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5 дахь заалтад заасны дагуу Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийг баталсан. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг, 160 дугаар зүйлийн 160.4 дэх хэсгийг тус тус Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзсэн тул уг заалтыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлэх үүднээс хүчингүй болгохоор хуульд тусгасан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго Утас: 260280, 99183688 М.Энхболдыг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий 39 гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлаар нууц /цаасаар/ санал хураалт явуулж, Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw