113 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар эдийн засагт бий болсон эерэг өөрчлөлтүүдийг бэхжүүлж, Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд савлагаа багатай, санхүүгийн зах зээл үр ашигтай, бизнесийн орчин илүү таатай, цаашлаад улс орны ирээдүйн хөгжилд томоохон өөрчлөлтийг бий болгох тогтвортой хөгжлийн үндэс тавигдах боломж бүрдэж байна. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх Утас: 51267451, 99904989 Г) Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баталлаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр орсон өөрчлөлтөөр малчдын өндөр насны тэтгэвэр тогтоох насыг 5 жилээр наашлуулан баталж, 2018 оноос хэрэгжүүлж байна. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой малчнаар ажилласныг тодорхойлоход “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого”-ын бүртгэл, лавлагааг, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар авах шаардлагатай болсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад энэ лавлагаа бүртгэлийн талаарх зохицуулалтыг нэмж орууллаа. Мөн хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлийн тэтгэврийн харилцааг зохицуулахын тулд 1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “... хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагчдын тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг зохицуулсан хууль батлагдаж хүчин төгөлдөр болох хүртэл хэрэглэж байхаар ...” гэж заасан бөгөөд уг заалтыг үндэслэн хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлийн тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоож ирсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw