24 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн. Байнгын хорооноос баталсан тогтоол, зөвлөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хариуцсан ажилтан нарт гардуулж, тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг улирал бүр, тайланг хагас жил тутамд тус Байнгын хороонд танилцуулж байхыг үүрэг болголоо. Уг тогтоолоор төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтныг хууль тогтоомжид зааснаас илүү цагаар ажиллуулахгүй байх нөхцөл боломжоор хангах, ажилтан, ажиллагсдад гэр бүл, үр хүүхэддээ зарцуулах цагийг олгодог байх, хүүхдийн сургууль, цэцэрлэг, дотуур байр, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны болон гэр хорооллын орчин дахь аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх, орчны нэгдсэн стандартыг баталж мөрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв болон хүчирхийлэл, хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд тус тус ажиллалаа. Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай асуудлын талаар: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж соёл урлагын салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж “Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны 21 дүгээр тогтоолийг баталсан. Дээрх тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд холбогдох байгууллага, албан тушаалтнаас асуулт асууж, зохих үүрэг чиглэл өглөө. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 6 гишүүн 2018 оны 09 дүгээр сарын 27ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус тус баталлаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw