69 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХОЁР. Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанд ирүүлсэн судалгааны захиалга /захиалагчийн нэрсээр/: 1/ Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав: • Парламентын хүний эрхийн хороод, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх гадаадын зарим орны туршлага; • Хүүхдийн эрх хамгааллын эрх зүйн орчин, тогтолцоо ба хэрэгжүүлэх механизмын талаарх гадаадын зарим орны туршлага; • Монгол Улс дахь хүүхэд хөгжил, хүүхдийн эрх хамгааллын эрх зүйн орчин, бодлогын хэрэгжилтийн өнөөгийн байдал; 2/ Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан: • Төрийн орон сууцны санхүүжилтийн тогтолцоо ба бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгслүүд, тэдгээрийн давуу болон сул тал, бусад орнуудын туршлага; • Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой бусад орнуудын туршлага; 3/ Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: • Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны цахим санал хураалтын талаарх лавлагаа, мэдээлэл; 3/ Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар: • Зөрчил шалган тогтоох, шийдвэрлэх ажиллагааг зохицуулж буй гадаадын зарим улсын эрх зүйн орчин; 4/ Улсын Их Хурал, Тамгын газрын удирдлага болон хэлтсийн санаачилгаар цаг үеийн асуудлаар гүйцэтгэсэн судалгааны ажлууд: • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудлаарх Монгол Улсын болон гадаадын зарим орны хууль, эрх зүйн орчны талаарх харьцуулсан судалгаа; • Гадаадын зарим орны парламентын судалгааны албаны үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт; • Парламентын спикер намын гишүүнчлэлээс түдгэлздэг эсэх, спикерийн бүрэн эрхийн хугацаа ба бүрэн эрхтэй холбоотой зарим зохицуулалт; • Парламентын ээлжит бус чуулганы талаарх эрх зүйн зохицуулалт; • Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой лавлагаа мэдээлэл; • Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин, боловсронгуй болгох арга замууд; • Монгол дахь нийгмийн сүлжээ ба төрийн зохицуулалт. МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw