Чуулганы танилцуулга

40 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий 9 ажлын хэсэг ажилласан бөгөөд үүний 4 нь Улсын Их Хурлын даргын захирамжаар, 5 нь Байнгын хорооны тогтоолоор тус тус байгуулагдсан. Эдгээр ажлын хэсгийн 3 нь 2017 онд, 6 нь 2018 онд байгуулагдан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 74 гишүүн оролцож Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан байна. Намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий 3 ажлын хэсэг удирдамжид заасан чиг үүргээ гүйцэтгэж, холбогдох санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж Байнгын хорооноос 1 тогтоол, 1 хуралдааны тэмдэглэлээр холбогдох газруудад үүрэг, чиглэл өгч ажилласан. Бусад ажлын хэсгийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажил үргэлжлэн явагдаж байна. Үүнд: 1.Улсын Их Хурлын даргын 2017 оны 34 дүгээр захирамжаар Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг Туул голын эрэг дагуу суурьшсан болон үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, Туул голд цутгадаг гол горхины гольдирлоор зураг авалт хийж, ахуйн болон бусад хог хаягдлын талаар цаашид авах арга хэмжээ, эрэг дагуу олгогдсон тусгай зөвшөөрөл, түүнтэй холбогдуулан татвар хураамж, түүний зарцуулалт зэрэг асуудлын талаар холбогдох судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, уг судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн Туул голын сав газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын тусгай хамгаалалтад авах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулж Засгийн газарт хүргүүлсэн байна. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 127 дугаар захирамжаар “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Хууль тогтоомжийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг “Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлал боловсруулах”, “Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах”, “Тогтоолын төслийн үр нөлөөг үнэлэх, зардлын тооцоолол хийх” гэсэн 3 дэд хэсгийн хүрээнд төлөвлөгөө гарган ажиллав. Дэд ажлын хэсгүүдээс ирсэн санал, дүгнэлт, мөн ажлын хэсгээс гаргасан саналыг үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлал, тогтоолын төслийг эцэслэн боловсруулж Ерөнхий сайдад танилцуулахаар бэлтгэсэн байна. 2.Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг” үргэлжлэн ажилласан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw