21 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг; 3.2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар Улсын Их Хурлын болон Байнгын хороодын хамтарсан тогтоолын биелэлтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг тус тус сонссон. б/Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны 3 тогтоол баталсан. Үүнд: 1.Байнгын хорооны гишүүд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутгаар хадлан, тэжээл, ургац хураалт, хүнсний ногооны хангамж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцаад Монгол Улсын Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаар тогтоол; 2.Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоол; 3.Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоол. в/Байнгын хорооноос зохион байгуулсан болон оролцсон нийтийн сонсгол, зөвлөгөөн: 1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албаны хүмүүсийн хамт 2019 оны 01 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Галуут, Жаргалант сумдад Малчдын зөвлөгөөнд оролцлоо. 2.Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой Ерөнхий хяналтын сонсголыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд анх удаа зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 512 дугаар зүйлийн 512.1-т “Холбогдох Байнгын болон дэд, түр хорооноос нийтийн сонсголын товыг тогтоосон бол товлосон өдрөөс хойш долоо хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Улсын Их Хурлын цахим хуудсаар сонсгол явуулах сэдэв, огноо, цаг, байр, ажиглагчаар оролцох хүний тоо, оролцогчдыг хэрхэн бүртгэх, бүртгэл дуусах хугацааг нийтэд зарлаж мэдээлнэ” гэж заасны дагуу ажлын хэсэг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, Ерөнхий хяналтын сонсголын сэдэв, сонсгол явагдах байр, цаг, оролцогчийн тоо, оролцогчийг хэрхэн бүртгэх асуудлыг шийдвэрлэсэн. Ерөнхий хяналтын сонсголын бүртгэлийн зарыг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр www.parliament.mn, www.news.mn зэрэг нийт 14 цахим хуудас, Өдрийн сонин,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw