Чуулганы танилцуулга

36 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.Хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан талаар Тайлант хугацаанд иргэдийн өргөдлийг судлах хүрээнд дараах хэлэлцүүлгүүдийг хариуцсан яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан: а/Өргөдлийн байнгын хороонд иргэд /112/, төрийн бус байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн зарим заалт хэрэгжээгүй талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээллийг сонсож, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, цаашид байр сууриа нэгтгэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгээр хууль хэрэгжээгүй шалтгаан, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, зөвлөмж гарган Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2018 оны 05 тогтоолоор байгуулсан ажлын хэсэг болон Засгийн газарт уламжлахаар тогтов. б/Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлт удааширсан тохиолдолд түүний шалтгаан, нөхцөлийг тодруулж, шуурхай арга хэмжээ авч байх, хуулийн биелэлтийг хангах ажлыг эрчимжүүлэх, хуулиар эрх олгосны дагуу нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актын улсын бүртгэлд хяналт тавьж байх, ахуйн хаягдал усны төлбөрөөс иргэдийг чөлөөлөх, хөнгөлөх, эсхүл “0” хувиар оногдуулах, ус бохирдуулсны төлбөрийг тайлагнах асуудлыг судлан шийдвэрлэхийг Засгийн газарт, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төлбөрийн хэмжээний доод хязгаарыг 50-60 хувиар бууруулахаар тусгасныг нягтлан үзэх, түүнчлэн уул уурхайн компаниудын ус бохирдуулсны төлбөрийг тооцох, усны бохирдолтод тавих хяналт, химийн бодисыг цэвэрлэдэг цэвэрлэх байгууламжийн асуудлыг анхааралдаа авч, нарийвчлан судлахыг ажлын хэсэгт зөвлөв. 2.3.Дэд болон түр хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Нэг.ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО Тусгай хяналтын дэд хороо 2018 оны 10 дугаар сарын 10, 23-ны өдрүүдэд 2 удаа хаалттай хуралдсан. Хоёр.ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО Тайлангийн хугацаанд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2 удаа хуралдаж “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлт хүргүүлсэн. Гурав.ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРОО Хүний эрхийн дэд хороо 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг хэлэлцэж санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw