Чуулганы танилцуулга

31 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 8 хууль, Улсын Их Хурлын 3 тогтоолыг батлууллаа. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07, 12, 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нотариатын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12, 13, 15 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус хэлэлцэн батлуулав. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10, 14 дүгээр дүгнэлт, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээлэл, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай, Улсын Их Хурлын 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын санал, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо тус тус хэлэлцлээ. Бусад байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд тус тус хүргүүлсэн. 2.Бусад ажлын талаар Хууль зүйн байнгын хороо холбогдох байгууллагатай хамтран 2 хэлэлцүүлгийг зохион байгуулав. Үүнд:

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw