109 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга засгийн өсөлтийг дэмжсэн хөрөнгө оруулалтын бодлогыг үргэлжлүүлэн явуулах, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэв. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Доржханд Утас:261690, 91148580 МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ ХАМТ БАТЛАГДСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуультай хамт 7 хууль, Улсын Их Хурлын 2 тогтоолыг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. Эдгээр хууль, тогтоолуудад дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгасан. 1.Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар: Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, хүүхдийн байгууллага, газар зохион байгуулалтын албаны байр ашиглалтын тогтмол зардал /халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир ус, түрээс, урсгал засвар үйлчилгээг/-ыг орон нутагт хариуцуулж, тухайн орон нутгийн суурь зардалд улсын төсвөөс нэмж шилжүүлэхээр зохицуулсан. Соёлын болон нийтийн биеийн тамирын чиг үүргийг аймаг, нийслэлийн төсвөөр хэрэгжүүлэхээр шилжүүлж, орон нутгийн музей, соёлын төв, номын сан, театр, биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагааны урсгал зардал /тогтмол болон хувьсах/- ыг орон нутгийн суурь зардалд шилжүүлэхээр хуульчилсан. Мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос 2019 онд 50 хувийг, 2020 онд үлдэх 50 хувийг буюу нийтдээ 100 хувь тухайн хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн төсөвт, мөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн орлогын 50 хувийг 2020 оноос олборлолт явагдаж байгаа орон нутгийн төсөвт шилжүүлэх зохицуулалтыг тусгасан. 2.Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар: Засгийн газрын өрийг бууруулж, Монголбанкны балансын алдагдлыг багасгах зорилгоор Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хэрэгжих хугацааг 2 жилээр хойшлуулан, үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. 3.Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар: Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тогтмол зардлыг орон нутгийн төсвөөс, мэргэжлийн боловсрол,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw