Чуулганы танилцуулга

17 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.2.Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 83 удаа хуралдаж, 117 хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/-ийг хэлэлцэж, Байнгын хорооны 143 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Байнгын хороод иргэний 405 өргөдөл, гомдол хүлээн авснаас түүний 369 нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 574 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 427 албан бичигт хариу өгсөн байна. Нэг.АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэж ажиллалаа. Чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нийт 7, Тусгай хяналтын дэд хороо 2, Цахим бодлогын түр хороо 1, хуулийн төсөл, шийдвэрийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2 удаа тус тус хуралдаж, 21 асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүнээс чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулсан хуулийн төсөл 13, тогтоолын төсөл 1, Байнгын хорооны хуралдаанаар олон улсын гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудал 4, санал, дүгнэлт 19, хууль, бусад шийдвэрийн инфографик 18, танилцуулга 14 тус тус бэлтгэн хэвлэл мэдээлэлд нийтлүүлсэн бөгөөд хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 2 ажлын хэсэг байгуулан ажиллалаа. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо соёрхон батлах тухай 13 хууль хэлэлцэн Улсын Их Хурлаар батлууллаа. Олон улсын гэрээ, хэлэлцээр, зээлийн хэлэлцээрийн төслийг тус Байнгын хороо болон холбогдох бусад Байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw