Чуулганы танилцуулга

110 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардал, цэцэрлэгийн байршлыг харгалзан хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгаж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 4.Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар: Аймаг, нийслэлийн Засаг дарга соёлын болон нийтийн биеийн тамирын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлж, санхүүжилтээ тусгай зориулалтын шилжүүлгээр авдаг байсныг өөрчлөн, соёл, урлаг, спортын чиг үүргийг орон нутагт бүрэн шилжүүлж, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулсан. 5.“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор: 2019 оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг тусгасантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн “4/төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх; 5/төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах; ” гэсэн заалтуудыг хүчингүй болгосон. 6.“Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор: Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. -улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд шинээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж ажиллах; -Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн дутагдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх; -хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан хөрөнгийг хүүхэд хамгааллын чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг дэмжих, гэр бүлийн орчин, эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээлэл, олон нийтийн үйл ажиллагаан дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр зарцуулах; -экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барьж байгуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар судалж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хуралд танилцуулах.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw