41 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Мөн энэхүү ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 01/01 тоот хамтарсан тогтоолоор “Улсын Их Хурлын даргын 2017.12.28-ны өдрийн 212 дугаар захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг” байгуулагдан ажилласан болно. Тус ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 2018 оны 02 дугаар тогтоолоор өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хийсэн ажлын талаарх мэдээллийг Байнгын хорооны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар сонссон. Мөн ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй холбогдуулан БОХХААБХ, НББСШУБХ-ны 2018.05.30-ны өдрийн 07/16 дугаар хамтарсан тогтоолоор Засгийн газарт холбогдох тогтоол, шийдвэрийг хүргүүлсэн. БОХХААБХ-ноос 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголоор ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг ажлын хэсгээс хийсэн ажлын явц байдлын талаар мэдээлэл хийв. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 3.НББСШУБХ-ны 2018 оны 06 тоот тогтоолоор байгуулагдсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан удирдамж, төлөвлөгөөний төслийг шинэчлэн боловсруулсан. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 4.Улсын Их Хурлын даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу ажилласан. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллах төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн судлаач, ахмад ажилтны төлөөллийг оролцуулсан 5 дэд ажлын хэсгийг байгуулж, 5 яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажиллуулсан. УИХ-ын даргын 93 дугаар захирамжаар Ажлын хэсгийн ахлагчаас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг томилсон. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын 5 гишүүн нэмэгдэж ажилласны хамт өөрийнх нь хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ажлын хэсгийн гишүүнээс чөлөөлсөн. Тус ажлын хэсэг батлагдсан удирдамжид заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгэн дуусгаж, одоо тайлан, нэгдсэн санал, дүгнэлтийн төслийг ажлын хэсгийн хүрээнд эцэслэн гаргаж Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. 5.Улсын Их Хурлын даргын 2018 оны 77 дугаар захирамжаар байгуулагдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэгт Улсын Их Хурлын даргын 2018 оны 196 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү гишүүнээр нэмэгдэж орсон.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw