Чуулганы танилцуулга

78 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга давтамжийг нэмэгдүүлэх, хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Халх голын дайны хамтын ялалтын 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах, тэр дундаа энхийг сахиулах, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах, мөн зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хамтарсан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хоёр улсын харилцааны олон чухал асуудлуудаар харилцан санал солилцсон нь онцлох үйл явдал байлаа. Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын гишүүд гадаад айлчлал, олон улсын хурал, чуулган, сургалт семинар, туршлага судлах болон танилцах аялал зэрэг арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 55 удаа явжээ. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 57 захирамж гарч, Улсын Их Хурлын даргаас гадаад улсын парламентын дарга нарт 38 илгээлт, захидал, урилга, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүдээс гадаад улсын парламентын дэд дарга, гишүүдэд 18 захидал, урилгыг тус тус хүргүүлжээ. Улсын Их Хурлын даргаас 2019 оныг угтан баяр хүргэсэн шинэ жилийн мэндчилгээ 200, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шинэ жилийн мэндчилгээ 70-г тус тус бэлтгэн холбогдох хүмүүст хүргүүлсэн байна. Улсын Их Хурлын Тамгын газраас давхардсан тоогоор нийт 17 ажилтан Улсын Их Хурал болон дотоод, гадаадын байгууллага, олон улсын байгууллагын шугамаар айлчлал, олон улсын хурал, сургалт, семинарт оролцож, туршлага судлах, танилцах аялалд хамрагдав. Олон улс, бүс нутгийн байгууллагын ассамблей, чуулганд Улсын Их Хурлын удирдлага, гишүүд оролцсон нь холбогдох асуудлаар авч хэрэгжүүлж буй манай улсын бодлого, арга хэмжээнүүдийг бусад улс орнуудад сурталчлан таниулахаас гадна бүс нутаг болон дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэх, улмаар Монгол Улс бүс нутгийн болон олон улсын хэмжээнд байр сууриа бэхжүүлэхэд ихээхэн чухал боллоо. Мөн арга хэмжээний үеэр шаардлагатай улс орнуудын хууль тогтоох байгууллагын удирдлагуудтай хоёр талын уулзалтуудыг зохион байгуулсан нь парламентын гадаад харилцааг хөгжүүлэхэд төдийгүй Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг урагшлуулж, бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулав. Мөн ОУПХ, НҮБ-тай хамтран Тогтвортой хөгжлийн асуудлаар бүсийн олон улсын чуулганыг Улаанбаатар хотноо ирэх 5 дугаар сард зохион байгуулахаар болсон нь Монгол Улсын Их Хурал олон улсын парламентын хамгийн том байгууллагатай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, олон улсын зүгээс Монголын парламентад үзүүлэх итгэл бэхжиж буйн илрэл юм. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы үеэр хэрэгжүүлсэн гадаад, дотоод айлчлал, арга хэмжээнүүд нь Улсын Их Хурал болон бусад улс орны хууль тогтоох байгууллагын хооронд тогтоосон харилцааг бүх түвшинд ахиулан хөгжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг хадгалан итгэлцлийг бэхжүүлэх, шинээр хамтын ажиллагаа тогтоох зэрэгт ихээхэн ач холбогдолтой боллоо. ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw