Чуулганы танилцуулга

122 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга холбогдох байгууллагын саналыг авч нэгтгэн гэрээний төслийг ажлын шугамаар тохиролцон, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар зөвшилцсөн байна. Улмаар талууд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод гарын үсэг зурсан. Ялтан шилжүүлэх тухай гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд гэрээгээр түүнийг хэрэгжүүлэх төв байгууллага, ялтан шилжүүлэх болон шилжүүлэхээс татгалзах нөхцөл, хүсэлт гаргах журам, ялтныг шилжүүлэх, шийтгэл тогтоолыг гүйцэтгэх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулсан байна. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталснаар гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж, эх орондоо ялаа эдлэхийг хүссэн хоёр улсын иргэдийг цаг алдалгүй шилжүүлэн авах эрх зүйн орчин бүрдэнэ. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД БАЙГУУЛСАН “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ НЬ - II ТӨСӨЛ”-ИЙН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын баруун, баруун өмнөд бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн 13 захиргаадын менежментийг бэхжүүлэх, тухайн газар нутагт амьдран суугаа орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн II шатны санхүүжилтийн хүрээнд Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон төслийн I шатны гүйцэтгэлийг дэмжихээс гадна тусгай хамгаалалттай газар нутгуудын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ховордсон амьтад, ургамлын экосистем, генетикийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах, нөөцийг нөхөн сэргээхэд чиглэсэн дэд төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн зохион байгуулалт, менежментийг сайжруулсанаар биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх оновчтой хувилбарыг бий болгох, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагын тэнцвэрт тулгуурласан үйл ажиллагааг дэмжинэ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw