99 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээр ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж уул уурхайн салбарын голлох орлогыг бүрдүүлнэ гэж үзлээ. ТӨСВИЙН ЗАРЛАГА: Нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 11,589.1 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зарлагыг 8,217.3 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 3,243.7 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнг 128.1 тэрбум төгрөгөөр тус тус баталсан. Урсгал зардлын бүтэц: /тэрбум төгрөгөөр/ Зардлын төрөл Эзлэх хувь Зардлын хэмжээ 1 Цалин, хөлс 26.9% 2,215.3 2 БҮБ зардал 21.1% 1,732.3 3 Зээлийн төлбөр 10.6% 865.6 4 Татаас 3.1% 251.7 5 Урсгал шилжүүлэг 38.3% 3,152.4 Нийт 100.0% 8,217.3 Халамжийн сангаас зарцуулах зарим онцлог зардлууд: Халамжийн сан 2019 он Мөнгөн дүн /тэрбум төгрөг/ Хүний тоо /мян хүн/ Халамжийн тэтгэвэр 99.5 64.1 Жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмж 18.1 61.6 Ахмад дайчин, алдар цолтой ахмад настны тэтгэмж 6.4 11.3 Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмж 29.4 227.0 Нөхцөлт мөнгөн тусламж 37.5 59.2 Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламж 27.8 76.4 Хоол тэжээлийн тусламж, дэмжлэг 42.2 306.3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 12.3 58.9 Ахмад настнуудад үзүүлэх хөнгөлөлт 26.1 250.0 Цалинтай ээж 96.8 150.2 Хүүхдийн мөнгөн тэтгэмж 218.9 912.0 Насны хишиг 22.3 148.9 Тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэр 17.2 64.1 Тэтгэмж нэмэгдүүлэх эх үүсвэр 4.0 70.7 Хавдар судлалын үндэсний төв, Улсын 2 дугаар нэгдсэн эмнэлгийг бие даан удирдлагаа хэрэгжүүлэхтэй холбоотойгоор татаас олгон, төсвөөс бүрэн гаргах нь зүйтэй гэж Засгийн газар шийдвэрлэж өргөн мэдүүлснийг цаг хугацааны хувьд эртэдсэн арга хэмжээ гэж үзэн буцааж улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн болно. Түүнчлэн орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар улсын төсвөөс 189 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох, уг хөрөнгөөр аймаг, сумын төвийн шинэчлэл, зам талбайн тохижилт, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтцийн арга хэмжээнд зарцуулах, мөн орон нутгийн төсөвт байгууллагууд болон Засаг даргын Тамгын газрын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw