Чуулганы танилцуулга

157 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга санхүүжилтийг ил тод болгох чиглэлээр холбогдох хуулийн төслийг эцэслэн боловсруулах чиглэлд ажлын хэсгүүд идэвхтэй ажиллаж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг үүрэг чиглэл болгож байна. Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээс гадна хянан шалгах бүрэн эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр илүү санаачилга гаргаж ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Завсарлагааны үеэр Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хангах чиглэлээр Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор холбогдох ажлын хэсгүүдийг байгуулан ажиллуулах болно. Нийгэмд эргэлзээ төрүүлсэн, шиидэгдэхгүи баигаа томоохон хэргүүдийг эцэслэж, ниигмиин шударга бус баидлыг халах, хуулийн хэрэгжилтийг хангах талаар Улсын Их Хурлаас хянан шалгах түр хороодыг байгуулах асуудлыг шийдвэрлэх болно. Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно гэдгийг энд онцлон тэмдэглэж байна. Удахгүй болох монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын мэндчилгээг ард түмэндээ хүргэж, төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан, хотлоороо сайхан шинэлэхийг хүсэн ерөөе. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw