114 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Дээрх хуульд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан хуулийн 2 дугаар зүйлийг өөрчлөн найруулснаар хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлийн тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулах эрх зүйн үндэслэлгүй болсон. Энэ нь нийгмийн даатгалын байгууллага болон даатгуулагч нарт ямар хуулиар тэтгэвэр тогтоох нь ойлгомжгүй болсон байна. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох зохицуулалтыг нэмж тусгалаа. Нийгмийн даатгалын сангийн 2018 төсвийн тухай хуульд тэтгэврийн даатгалын сангийн зарлагын төсөвт 1.619,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгаж баталсан тул хууль батлагдаж, хэрэгжсэнээр улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт эх үүсвэр шаардагдахгүй. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Г.Баяртуяа /Утас: 262804, 88606088/ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын 4 гишүүнээс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр баталлаа. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт орж, тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэр тогтоолгодог төрийн албан хаагчдын тэтгэврийн хэмжээ буурах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тус хуулиар батлан хамгаалах, тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын төрийн албан хаагчид тэтгэвэр тогтоолгодог бөгөөд тэдгээр төрийн албан хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нь төр хариуцдаг төрийн тусгай албан хаагч билээ. Төрийн тусгай албан хаагчдын өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа нь дүрэм, журмаар зохицуулагддаг, цагийн хязгааргүй хөдөлмөрлөж, байнгын бэлэн байдалд сэтгэл зүйн хүнд нөхцөлд алба хаах, гадаадад энхийг дэмжих ажиллагаанд оролцон урт хугацаагаар үүрэг гүйцэтгэх болон амь нас, эрүүл мэндийн эрсдэлийн төвшин өндөр нөхцөлд ажилладаг юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw