Чуулганы танилцуулга

37 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Дөрөв.УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО Тайлант хугацаанд Улсын Их Хурлын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хурлын 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар 3 удаа хуралдсан болно. Тав.ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРОО Цахим бодлогын түр хороо нь тайлангийн хугацаанд 1 удаа хуралдаж, Түр хорооны ажлын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталж, төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Б.Ундармаа, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Н.Учрал нар ажиллаж байна. Ажлын хэсгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн мэдээлэл, технологийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, Гадаадын иргэн, харьяатын газар, Үндэсний дата төв зэрэг байгууллагын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдлын өнөөгийн түвшин, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа арга хэмжээ, хөтөлбөр, төслийн талаарх мэдээллийг сонссон. Цахим бодлогын түр хорооноос холбогдох байгууллагуудтай хамтран тайлангын хугацаанд 4 хэлэлцүүлэг, 4 уулзалт зохион байгуулсан. 1.Хэлэлцүүлгийн талаар Цахим бодлогын түр хорооноос санаачлан 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Төрийн ордонд зохион байгуулав. Уг хэлэлцүүлгийн үед цахим орчны зохистой хэрэглээг бий болгох, цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үр дүнтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр илтгэл мэдээлэл сонсож, оролцогчид асуудлыг нээлттэй хэлэлцэв. Нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан 3 зорилт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw