Чуулганы танилцуулга

19 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хоёр.БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО Тайлангийн хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 9 удаа хуралдаж, 8 хуулийн төсөл (давхардсан тоогоор), Улсын Их Хурлын 1 тогтоолын төсөл хэлэлцэж, 5 хууль, Улсын Их Хурлын 2 тогтоол, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай асуудал 2 удаа хэлэлцэж батлуулсан. Мөн яам, агентлаг, байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл 3 удаа сонссон. Байнгын хорооноос төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаарх 4 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх 2 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 1 танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын 14 томьёолол, Байнгын хорооны 3 тогтоол баталсан. Байнгын хороонд байгууллага, иргэдээс 4 өргөдөл, 49 албан бичиг ирүүлж, 37 албан бичиг явуулсан. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 01 дүгээр тогтоолоор байгуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан. 1.Хууль, тогтоолын хэлэлцүүлгийн талаар Тайлангийн хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах болон хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлэв. Дараах хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэв. Үүнд: 1.Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хийж санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. 2.Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. 3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж батлуулсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw